x

УГТЭ-ийн эмч нар Өвөрхангай аймагт зүрх судасны нарийн мэргэжлийн эмчилгээ хийлээ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны үндэсний төв болон Харвалтын тасгийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвд ажиллаж, орон нутагт хийх боломж хязгаарлагдмалд тооцогддог өндөр эрсдэлтэй зүрх судасны оношилгоо, эмчилгээнүүдийг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тодруулбал, олон судасны хүнд хэлбэрийн эмгэгтэй 6, титэм судасны архаг бөглөрөлтэй 2 нийт 8 хүнд тохиолдолд судсан дотуурх нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг орон нутагт нь хийсэн нь иргэд Улаанбаатар хотыг зорихгүйгээр тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн чухал ажил боллоо.

Мөн зүрхний шигдээс, хэм алдагдал, зүрхний дутагдал, хавхлагын хавсарсан эмгэгтэй 30 гаруй эмчлүүлэгчид хамтарсан үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж, 20 үйлчлүүлэгчид зүрхний ахисан түвшний хэт авиан шинжилгээ гүйцэтгэсэн байна.

Энэ удаагийн томилолтын онцлог нь зөвхөн эмчилгээ хийгээд зогсоогүй, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, дадлага хамт үргэлжилсэн явдал байв. Багийнхан тархины бүлэн уусгах эмчилгээний шинэчилсэн заавар, компьютерт томограф оношилгоонд тулгуурласан эмчилгээний тактик, эрчимт эмчилгээний үеийн анхаарах асуудал, зүрхний суулгац мэс заслын орчин үеийн эмчилгээний талаар сургалт зохион байгуулж, бодит тохиолдолд суурилсан мэдлэг туршлагаа хуваалцлаа.

Орон нутагт нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг шат ахиулж буй энэхүү хамтарсан ажиллагаа нь зүрх судасны тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг бүсийн хэмжээнд сайжруулахад чухал түлхэц болж байгааг эмч нар онцолж байна гэж Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 20 цаг 16 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 20 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 20 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 21 цаг 26 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 23 цаг 10 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 23 цаг 37 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 23 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top