x

Ерөнхийлөгчийн санаачилгаар эрүүл мэндийн салбарынхантай уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж үг хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын хөгжилд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд болон өрхийн эрүүл мэндийн төвүүд чухал байр суурь эзэлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 4,900 гаруй эрүүл мэндийн байгууллагад 67.3 мянган эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 3.6 сая хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Нийт ажиллагчдын 56.5 хувь нь төрийн өмчит, 43.5 хувь нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт техник, технологийг үе шаттай нэвтрүүлж, MRI, компьютер томограф, PET-CT зэрэг орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж, робот болон дурангийн мэс заслын технологи, хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны систем, цахим эрүүл мэндийн платформыг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн нь иргэд эх орондоо дэлхийн түвшний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломжийг өргөжүүлнэ.

Мөн улсын хэмжээнд 220 гаруй өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, нийт хүн амын 70 орчим хувь буюу 2.2 сая гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Зөвхөн 2024 онд өрхийн эрүүл мэндийн төвүүд 7.1 сая гаруй үзлэг хийсэн нь анхан шатны тусламж, үйлчилгээний ач холбогдлыг тодорхой харуулж байна.

Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хомсдол, ажлын өндөр ачаалал, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, 2026 онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хүртэл хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 30 хувийн нэмэгдлийг олгосон.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Монгол хүн эх орондоо дэлхийн түвшний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтын ажиллагаа нэн чухал. Эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амын эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэх үйлсэд та бүхний оролцоо үнэтэй хувь нэмэр болж байна" хэмээн онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top