x

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 79 дүгээр чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна

"Дэлхийн эрүүл мэндийг шинэчлэн тодорхойлох нь: Хамтын хариуцлага" сэдвийн дор Женев хотноо 2026 оны 5 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд болж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 79 дүгээр чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, дижитал эрүүл мэнд, телемедицины үйлчилгээг хөгжүүлэх, ялангуяа хөдөө орон нутаг болон эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд тууштай ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв.

Түүнчлэн газрын доройтол, усны нөөцийн хомсдол, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдлын алдагдал нь хүний эрүүл мэндэд шууд, дам нөлөө үзүүлж, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүн амын амьжиргаа, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буйг тэмдэглэв. Иймд тогтвортой газар ашиглалт, экосистемийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь хүний эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчныг хамгаалах төдийгүй тогтвортой хөгжлийг хангах стратегийн чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, дэлхий эдгээр нийтлэг сорилтыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах хүрээнд Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг энэ оны 8 дугаар сард зохион байгуулахаар ажиллаж буйг мэдээлэв.

Энэ удаагийн чуулганаар гишүүн улсууд дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог цар тахлын дараах нөхцөлд бэхжүүлэх, шинэчлэх, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, халдварт бус өвчин, бичил биетний тэсвэржилт, уур амьсгалын өөрчлөлт болон хиймэл оюун ухааны эрүүл мэндийн салбар дахь зохицуулалт, ДЭМБ-ын санхүүжилт, гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаарх бодлогын баримт бичгүүдийг батлахад төвлөрч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 20 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 20 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 20 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 21 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 23 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 23 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 23 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top