x

Жилд 8 тэрбум төгрөг хэмнэх Цахилгаан машины цех ашиглалтад орлоо

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн харъяа Цахилгаан машины цех өнөөдөр /2026.05.26/ албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга Х.Хэрлэн мөн Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков тэргүүтэй зочид, төлөөлөгч оролцсон юм.

Цехийг нээж хэлсэн үгэндээ салбарын сайд Б.Дэлгэрсайхан "Улаанбаатар төмөр зам ХНН нь Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрдэг гол байгууллагуудын нэг. Ийм чухал салбар маань өнөөдөр Цахилгаан хөдөлгүүрийн цехийг барьж байгуулан, ашиглалтад оруулж жил бүр гадагшаа урсдаг байсан 8 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц валютыг дотооддоо авч үлдэх боломжтой болгосон төмөр замын бүх ажилтан, албан хаагчдад талархаж буйгаа илэрхийлье. Хэдийгээр дэлхий нийтийн геополитикийн асуудал хувьсан өөрчлөгдөж байгаа ч бид хоёр хөрш оронтойгоо нягт хамтын ажиллагаатай, ялангуяа хамтарсан төмөр замаа үргэлж дэмжиж ажиллах болно" хэмээн мэдэгдлээ.

"УБТЗ" ХНН нь саяхныг хүртэл илчит тэрэгний татах цахилгаан хөдөлгүүрүүдийг ОХУ болон БНХАУ руу илгээн засварлуулдаг байсан. Үүний улмаас зүтгүүрүүд засвараас удаан хугацаанд гарахгүй саатах, их хэмжээний валютын урсгал гадаад зах зээл рүү гарах, мөн цаг хугацааны хүндрэл үүсдэг байв.

"УБТЗ" ХНН нь зүтгүүрийн шугаман ангийн их засварт жил бүр дунджаар 8 орчим тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд зөвхөн 2025 онд татах цахилгаан хөдөлгүүрийн их засварт 5.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Тэгвэл дээрх хүндрэлүүдийг бууруулах, зүтгүүрийн хөдөлгөөний найдвартай ажиллагааг хангах зорилгоор Улаанбаатар татах хэсгийг түшиглэн Цахилгаан машины цехийг байгуулан ашиглалтад оруулсан юм. Ингэснээр засварын зардлыг бууруулахын зэрэгцээ галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй, найдвартай байдлыг хангах боломж улам бүр нэмэгдэж байна.

Энэхүү цехэд Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгийн бүртгэлтэй 143 илчит тэрэгний нийт 10,017 ширхэг татах цахилгаан хөдөлгүүр, генераторуудад заводын түвшний их засвар хийх хүчин чадалтай үйлдвэр байгуулагдаад байна.

Цахилгаан машины цехийг барьж байгуулан ашиглалтад оруулахад 2025 онд барилга байгууламжийг барих, тоног төхөөрөмжүүдийг худалдан авах суурилуулахад 9.3 тэрбум төгрөг, 2026 онд 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж төгрөг, нийт 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд уг хөрөнгө оруулалтыг 4.9 жилийн хугацаанд нөхөх санхүү, эдийн засгийн тооцооллыг боловсруулаад байна.

Улаанбаатар татах хэсгийн Цахилгаан машины цехийн хамт олон 2026 онд 42 ширхэг мотор, 18 ширхэг якорь, 24 ширхэг ТЭД-д их засвар хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнээс шинээр байгуулагдсан Цахилгаан машины цехэд 2026 онд 24 ширхэг татах цахилгаан хөдөлгүүрийг засварлахаар ажлаа эхлүүлээд байна. Цаашид засварлах цахилгаан хөдөлгүүрийн тоо жил бүр үе шаттайгаар нэмэгдэхээр төлөвлөгдөж байна.

Мөн тус цехийн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд ажилтнуудыг БНХАУ-д мэргэжлийн сургалтад үе шаттайгаар хамруулж эхлээд байна. Эхний ээлжинд 8 засварчныг сургаж, шинээр ажлын байр бий болгон ажиллаж байна.

2025 онд цахилгаан машинуудыг засварлах засварлахад шаардлагатай 13 нэр төрлийн 2026 онд 17 нэр төрлийн төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулснаар Улаанбаатар татах хэсэгт өмнө нь хийгдэж байгаагүй засваруудыг дотооддоо хийх техник, технологийн шинэ боломж бүрдэж, зүтгүүрийн засвар үйлчилгээний чанар, найдвартай ажиллагаа болон эдийн засгийн үр ашгийг шинэ шатанд хүргэх томоохон нөхцөл бүрдээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top