x

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж, хэд хэдэн онцлох шийдвэр гаргалаа

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өргөтгөсөн байдлаар хуралдлаа.

Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал үг хэлэв. Ерөнхий сайд хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал, цахим дарамт, хүчирхийлэл болон төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн зэрэг тулгамдсан асуудлуудыг онцолж, зөвхөн "За" гэж хэлэх биш бодит ажил хийхийг уриаллаа.

Хуралдааны эхэнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нар танилцуулга илтгэл тавилаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаас дараах онцлох шийдвэрүүд гарлаа.

Үүнд,

-Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож, "Хүүхдийн төлөө" сангийн хөрөнгөөр засварлахаар болов.

-Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөхөөр шийдвэрлэв.

-Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулахаар боллоо.

-Хүүхдийн "Хараацай" зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр болов гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 32 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 57 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 10 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 13 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 16 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 35 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 20 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 21 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 28 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 1 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top