x

"Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026" олон улсын симпозиум боллоо

Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран "Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026" олон улсын симпозиумыг зохион байгууллаа.

Симпозиумд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ болон дотоод, гадаадын зочид төлөөлөгчид оролцов.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сувилахуйн боловсрол, төгсөлтийн дараах сургалт, хүний нөөцийн тогтолцооны шинэчлэл нь эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжлийн чухал үндэс гэдгийг онцолж, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо боловсронгуй болж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавх нэмэгдэж байгааг тэмдэглэлээ.

Симпозиумын хүрээнд Япон Улсын сувилахуйн боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээний туршлага, хүн төвтэй сувилахуйн үйлчилгээ ба чанар, эмнэлзүйн сургалтын тогтолцоо, сувилахуйн менежментийн асуудлаар илтгэлүүд хэлэлцүүллээ.

Энэхүү симпозиум нь сувилахуйн боловсрол, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах чиглэлээр төр, боловсрол, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top