x

“Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг НИТХ-аар хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн  ээлжит 14 дугаар хуралдаанаар   Улаанбаатар  хотын орон сууц, дэд бүтцийг  хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэлэлцэж байна.  Уг хөтөлбөрийн зорилт, зорилго, хүрэх үр дүнгийн талаар тус хурал  Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П. Баярхүү танилцууллаа. 

 

Тэрээр хэлэхдээ  “ 2017 оны жилийн эцсийн байдлаар  Улаанбаатар хотод  380 гаруй мянган өрх  амьдарч байгаагаас  43 хувь буюу 164 мянган  айл орон сууцанд амьдарч байна. Үлдсэн  57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа юм.  Өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амын  60 хувь нь   инженерийн дэд  бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаа  тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд  24 байршилд хэрэгжиж байгаа  16109 нэгж талбарын 75 хэсэгчилсэн талбайг хамруулсан гэр хороололын дахин төлөвлөлтийн төслөөр нийтдээ  70 гаруй мянган  өрхийн орон сууц ашиглалтад орох  байснаас  5 мянган  өрхийн орон сууц ашиглалтанд орсон байна.  Энэ нь уг төслийг зөв зохион байгуулалттай дахин төлөвлөн барилгажуулах, шинэчлэх, аргачлал үйл ажиллагааг эрчимжүүлэх  шаардлага бий” гэдгийг онцолсон байна.  Мөн Улаанбаатар хотын хэмжээнд  1965 - 2000 онд ашиглалтанд орсон  14 хороололд баригдсан  угсармал орон сууцны  1077  ш блок барилгад нийслэлийн хүн амын  20 хувь  болсон  45 мянган өрх амьдарч байна.   Дээрхи барилгын  дулаан, техникийн  шинэчлэлийн ажил хийгдэхгүй удааширсанаас  10 жилийн дараа насжилт хэтэрсэн барилгын тоо  3.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна.  Үүний уршгаар   дулааны цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлэн  барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм. 

Тиймээс  орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хурдан хугацаанд , бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх өргөтгөх,  хөгжлийн шинэ түвшинд гаргах  цогц арга хэмжээг авахад энэхүү хөтөлбөр чиглэж байна.  Хөтөлбөр нь 9 зорилт бүхий  5 бүлэгтэй.

Бага , дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулна.  Түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, иргэдийг чанартай түрээсийн орон сууцаар хангах болон шинэ суурьшил ,  хороолол байгуулам боломжтой байршлуудад  эхний ээлжийн суурь судалгааг явуулж, техник эдийн  засгийн  үндэслэл , зураг төслийг боловсруулан батлуулна. Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлнэ. Нээлттэй дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх замаар иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй  нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулсанаар иргэд чанартай орон сууцаар хангагдан, хотын өнгө үзэмж сайжирна.  Угсармал орон сууцны барилгуудыг иргэдийн ая тухтай амьдрах  орчныг бүрдүүлэх зорилгоор дулаан алдагдалыг бууруулах, гадна фасад , дээврийн засвар үйлчилгээ, лифтны ашиглалтыг сайжруулахад орчин үеийн дэвшилтэт  технологийг нэвтрүүлнэ зэрэг зорилт тусгажээ.  Хөтөлбөрийг Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлнэ гэдгийг танилцууллаа.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 1 цаг 1 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 2 цаг 24 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2 цаг 50 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 5 цаг 40 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 7 цаг 16 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 7 цаг 24 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 11 цаг 4 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 11 цаг 17 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 11 цаг 24 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 11 цаг 54 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 12 цаг 9 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 12 цаг 19 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 40 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 12 цаг 47 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 13 цаг 22 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 13 цаг 39 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 13 цаг 52 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 59 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top