x

Энэ оны эхний 2 сард улсын хэмжээнд 723 объектын гал түймэр гарч, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2018 оны эхний 2 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 723 удаа гарч, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн, 319 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 173 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 13.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.  

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 17.0  хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 68.3 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 471 удаагийн гал түймэр гарч, 0.8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 252 удаагийн гал түймэр гарч, 7.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Объектын түймрийн шалтгаан:

  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 265 гал буюу 36.1 хувь,

  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 137 гал буюу 18.7 хувь,

  • Цахилгаанаас 101 гал буюу 13.8 хувь,

  • Бусад шалтгаанаас 90 гал буюу 12.3 хувь,

  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 62 гал буюу 8.4 хувь,

  • Шалтгаан тогтоогдоогүй 27 гал буюу 3.7 хувь,

  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 17 гал буюу 2.3 хувь,

  • Гагнуур, паялник, бамбараас 13 гал буюу 1.8 хувь,

  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 6 гал буюу 0.8 хувь,

  • Архидан согтуурснаас 5 гал буюу 0.7 хувь,

  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 5 гал буюу 0.7 хувь,

  • Санаатай үйлдлээр 3 гал буюу 0.4 хувь,

  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0.3 хувь байна.

 

Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт:

ОБЕГ-аас энэ хугацаанд 3,334 байгууллага, аж ахуйн нэгж, 34,416 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 23,175 зөрчил дутагдал илрүүлэн, 7,700 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 878 заавал биелүүлэх албан шаардлага, 1,545 мэдэгдэл, 52 танилцуулга, 219 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 51 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 33.8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 279 удаа, дадлага 274 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 460 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 73 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 102 удаа орж ажиллажээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 58 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 2 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2 цаг 47 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 5 цаг 37 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 7 цаг 13 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 7 цаг 21 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 11 цаг 1 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 11 цаг 14 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 11 цаг 22 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 11 цаг 52 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 12 цаг 6 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 12 цаг 17 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 38 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 12 цаг 44 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 13 цаг 19 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 13 цаг 37 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 13 цаг 49 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 57 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top