x

Сум, орон нутгийн ЗДТГ-ын хуулийн мэргэжилтэн Нотариатчын үүрэг гүйцэтгэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Х.Нямбаатар танилцуулсан. Ажлын баг төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийсэн байна. Мөн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу  хуулийн төслийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдсөн нөхцөл үүссэн гэж ажлын хэсгээс үзсэн тул Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөлд нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын Тамгын газар эсхүл тус Тамгын газрын хуулийн мэргэжилтэн нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх болсонтой холбоотойгоор үүрэг гүйцэтгэгч Засаг даргын Тамгын газрын тамгыг хэрэглэхгүй, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу тамга, баталгааны тэмдэг хэрэглэх, мөн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нотариатын үйлчилгээг албан татвараас чөлөөлөх заалтыг нэмж тусгах саналыг тус тус гаргасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авав.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Нотариатчгүй сум, орон нутгийн тамгын газрын даргад байсан нотариатын эрхийг тус тамгын газрын хуулийн мэргэжилтэнд давхар гүйцэтгүүлж байгааг хэрхэн зохицуулсныг тодруулав. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хуулийн өөрчлөлтөөр, Нотариатын танхимын удирдлагыг нэг удаа дөрвөн жилийн хугацаатай сонгодог байхаар тусгажээ. Нотариатын үүрэг гүйцэтгэгч нь  нотариатгүй суманд үүрэг гүйцэтгэх эрх эдэлдэг. Түүнчлэн хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газарт томилуулж ажиллуулдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр, нотариатчийн үүргийг зөвхөн сум орон нутгийн ЗДТГ-ын дарга биш, хуулийн мэргэжилтэн нь давхар гүйцэтгэх боломжтой болгосон. Үүнийг дагаж хууль зүйн асуудал эрхэлсэн захиргааны төв байгууллагаас тусгай тамга, тэмдэг олгох журам баталсан" гэлээ

Гишүүдээс цахим мэдээллийн санг хэрхэн зохицуулах талаар тодруулж байв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Цахим сангаар дамжуулан төрийн бүртгэл, мэдээлэлтэй уялдуулах хууль батлагдсан. Энэ хууль гарснаар нотариатаар үзүүлж байгаа үйлчилгээ Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж, шилждэг байхаар зохицуулсан.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуулийн төсөлд нотариатч заавал хуульч байх шаардлага тавьсан гэдгийг тодотгоод, одоо ажиллаж байгаа хуульчийн гэрчилгээгүй нотариатчийн асуудлыг хэрхэх талаар асуув. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Хуульчийн гэрчилгээгүй 13 нотариатчын асуудлыг анхны хэлэлцүүлгээр ярьсан. Гишүүдийн гаргасан саналаар, тэдгээр хүмүүст нотариатчийн эрхийг олгох шийдэлд хүрсэн” гэв.

Ийнхүү санал хураахад 74.4 хувийн саналаар Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 14 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 15 цаг 18 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 15 цаг 23 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 15 цаг 29 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 15 цаг 46 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 15 цаг 56 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 16 цаг 9 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 16 цаг 16 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 17 цаг 13 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 17 цаг 23 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 17 цаг 35 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 17 цаг 46 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 18 цаг 39 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top