x

Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна

Германы шинэ засгийн газрын тэргүүн Фридрих Мерц Парис, Варшав хотод анхны гадаад айлчлалаа хийж, Шольцын үед орхигдсон гэж үзэгдэж байсан “Веймарын гурвалжин”-гийн харилцааг дахин идэвхжүүлэх алхам хийлээ. Тэрбээр Франц болон Польш улстай харилцаагаа сэргээж, бүс нутгийн эвсэлд шинэ эрч хүч өгөхийг эрмэлзэж буйг олон ажиглагчид онцолж байна.

Ф.Мерцийн шүүмжлэл нь Шольц, Макроны хоорондын тааруухан харилцаа, шийдэгдээгүй асуудлуудаас үүдэлтэй. Тухайлбал, Франц эрчим хүчний бие даасан байдлыг чухалчилж, атомын эрчим хүчийг хамгаалдаг бол Герман сэргээгдэх эрчим хүчийг дэмждэг ч худалдааг нээлттэй байлгах байр суурьтай. Энэ зөрүү нь хоёр улсын харилцаанд үл ойлголцол дагуулсаар иржээ.

Гэсэн ч шинжээчдийн үзэж буйгаар хоёр улсын харилцаа нь удирдагчдын хувийн харилцаанаас давсан, түүхэн хөрсөн дээр тулгуурладаг гэдгийг мартаж болохгүй. Франц-Германы хүрээлэнгийн дэд захирал Стефан Сейдендорф үүнийг онцолж, “харилцаа тогтвортой байх ёстой, хувь хүний нийцэлд бус институцийн хүчирхэг хамтын ажиллагаанд түшиглэж ирсэн” хэмээн дурдсан байна.

Мөн Польш улсад Европын үзэлтэй Дональд Туск дахин засгийн эрхэнд гарснаар Герман-Польшийн харилцаа өмнөхөөсөө уян хатан, хамтын ажиллагааны чиг баримжаатай болж эхэлжээ. Гэхдээ цагаачлалтай тэмцэх зорилгоор Герман улс хилийн хяналтаа чангатгаж магадгүй байгаа нь ойрын ирээдүйд санал зөрөлдөөн үүсгэх магадлалтайг ажиглагчид анхааруулж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам улс Хо Чи Минь, Да Нанг хотод олон улсын санхүүгийн төв байгуулна 7 мин Хятадын BYD компани "Формула-1" уралдаанд оролцох боломжийг судалж байна 8 мин Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 2 цаг 2 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 2 цаг 2 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 2 цаг 4 мин Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ 2 цаг 5 мин Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулж дуусжээ 4 цаг 8 мин Boeing компани Израилд 5000 орчим пуужин нийлүүлэх гэрээ байгуулжээ 4 цаг 9 мин Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй гарлаа 4 цаг 10 мин БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр "Хавдар судлалын үндэсний төв-2" төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцлээ 4 цаг 11 мин Элсэлтийн болон монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-нд дуусна 4 цаг 11 мин Онцгой байдлын газрын "Марш, тусгай бэлтгэл-2026" тэмцээн эхэллээ 4 цаг 12 мин Өвлийн паралимпын наадамд Монголын гурван цаначин өрсөлдөж байна 4 цаг 13 мин Венецийн биеннальд Монгол Улсыг төлөөлөх уран бүтээлчдийг танилцууллаа 4 цаг 14 мин ОУВС-гийн төлөөлөгчид цалин, тэтгэврийн асуудлаарх зөвлөмжөө танилцууллаа 4 цаг 15 мин Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 6 цаг 2 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцлоо 6 цаг 3 мин Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг 6 цаг 3 мин Эм зүйн удирдах ажилтны зөвлөгөөн болж, салбарын бодлого, шийдлийг хэлэлцлээ 6 цаг 4 мин 120 мянгатын 22 барилгыг нэгдсэн хотхоноор дахин төлөвлөнө 6 цаг 5 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл...
Top