x

Их Британийн эрүүл мэндийн салбарт олон жилийн авлигын хэрэг илэрч, дөрвөн албан тушаалтан буруутай нь тогтоогдов

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба (NHS)-тай холбоотой зургаан сая фунт стерлингийн үнэ бүхий гэрээний хүрээнд олон жилийн турш үргэлжилсэн авлигын хэрэг илэрч, дөрвөн албан тушаалтан буруутай нь тогтоогдсон тухай BBC мэдээллээ. Шотландын Айрширт байрладаг “Oricom” компани 2010-2017 оны хооронд NHS-ийн хэд хэдэн салбартай гэрээ байгуулахын тулд хахууль өгсөн нь мөрдөн шалгалтаар нотлогдсон байна.

Уг компанийн зүгээс эрх бүхий албан тушаалтнуудад их хэмжээний бэлэн мөнгө, тансаг зэрэглэлийн аялал, үнэтэй тоног төхөөрөмж, концертын тасалбар, ресторанд үйлчлүүлэх эрх зэрэг эд зүйлийг хахууль болгон өгч байжээ. Харин авлига авсан албан тушаалтнууд төрийн байгууллагын нууц мэдээллийг задруулж, хууль бус гэрээнүүд байгуулсан байна.

Шотланд дахь NHS-ийн таван салбар энэ авлигын сүлжээнд хамрагдсан бөгөөд шүүхийн шийдвэрээр Адам Шаруди, Гэвин Браун, Дэвид Бэйли, Алан Хуш нар буруутай гэж үзэгдэн ял шийтгүүлжээ. Мөрдөн шалгах явцад бас нэг этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Прокурорын байгууллага энэ үйлдлийг олон жил үргэлжилсэн, төрийн итгэлийг хөсөрдүүлсэн ноцтой авлигын сүлжээ хэмээн дүгнэж, хахууль өгөх, авах нь төрийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулдаг гэдгийг онцоллоо. Мөрдөн шалгах ажиллагааны явцад талуудын хооронд бичгээр хийсэн харилцаа, банкны шилжүүлэг, аяллын тасалбар зэрэг нотлох баримтуудыг цуглуулсан байна.

Тус хэргийн улмаас Шотланд дахь NHS-ийн худалдан авалтын ил тод байдалд анхаарал хандуулж, цаашид төрийн худалдан авалтад хяналт, хариуцлагыг сайжруулах шаардлагатайг шинжээчид онцолж байна.

Эх сурвалж: www.bbc.com

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top