x

Дорноговьд 130 МВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төсөл хэрэгжиж байна

Дорноговь аймагт нар, салхины эрчим хүчний нийлбэр хүчин чадал 130 мегаваттад хүрэх сэргээгдэх эрчим хүчний дөрвөн томоохон төсөл хэрэгжиж байна. Эдгээр төсөл нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт бодит үр дүн үзүүлж, байгаль орчны ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм.

Замын-Үүд суманд Японы “Шигемицү Шожи”, “Шарп корпораци” болон Монголын “Эрчим тээг” компанийн хөрөнгө оруулалттай 15 МВт-ын хүчин чадалтай “Гэгээн” нарны цахилгаан станц, мөн өнгөрсөн онд ашиглалтад орсон “Эрдэнэ” нарны станц хоёр нийлээд 30 МВт-ын хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн Сайншанд сумын нутагт “Дезерт солар пауэр вуан” ХХК-ийн “Говь нарны цахилгаан станц” 30 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллаж байгаа бол “Сайншанд салхин парк” ХХК-ийн 55 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж буй.

Эдгээр дөрвөн станц жилд дунджаар 312.3 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг. Ингэснээр жил бүр 1.29 сая тонн хүлэмжийн хий болох нүүрс хүчлийн хийг агаар мандалд гаргахаас сэргийлж, 6.46 сая тонн цэвэр усны хэрэглээг хэмнэж, 732 мянган тонн нүүрсний хэрэглээг бууруулах боломжтой болжээ.

Монгол Улс “Алсын хараа–2050” бодлогын баримт бичигтээ хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн бөгөөд дээрх төслүүд нь энэ зорилтын хэрэгжилтэд шууд дэмжлэг болж байгааг холбогдох албаныхан онцолж байна.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ, Эрчим хүчний яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амазоны агуулахуудад 1 сая гаруй робот ажиллаж байна 3 цаг 15 мин "Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алдлаа 3 цаг 29 мин Игавахара Масарү: Японы Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээх алхам болно 3 цаг 37 мин Усик, Фьюри нар гурав дахь удаагаа тулалдана 3 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 3 цаг 55 мин Төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” тэргүүллээ 4 цаг 48 мин Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сард зохион байгуулна 6 цаг 41 мин Цахилгаан скүүтер, дугуйн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн төсөл өргөн барив 6 цаг 42 мин Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль бус бизнесийн хэргээр шалгаж байна 6 цаг 44 мин Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо 6 цаг 45 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргөн барив 6 цаг 46 мин ДОХ, гепатитийн В вирусын геном судалгаанд шинэ технологи нэвтрүүлжээ 6 цаг 47 мин Үер, түймэр, газар хөдлөлтийн эрсдэл өндөр байгааг анхаарууллаа 6 цаг 51 мин Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо 6 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ 6 цаг 53 мин Баяр наадмын үеэр хүнсний аюулгүй байдлыг 171 байцаагч хянана 6 цаг 55 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюул өндөр байна 6 цаг 57 мин Жүдо бөхийн Улаанбаатар их дуулга долдугаар сард болно 7 цаг 1 мин Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр 12 цаг 14 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа 12 цаг 19 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Төрийн байгууллагын бүтэц, орон тоог цомхон болгохоор шийдвэ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Хойд нутгаар бороо, бага зэрэг сэрүүсэл хүлээгдэж байна Увс аймагт бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амиа алд... Гэр хороолол, орон сууцны бүсэд авто зогсоол шинээр төлөвлөн... Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 5.0 магнитудын хүчтэй газ... Эрчим хүчний төрийн өмчит компаниудыг нэгтгэж, бүтцийг цомхо... Нийслэлийн түгжрэлийг бууруулах хуулийн төслийг яаралтай хэл... Эрүүл мэндийн салбарт нийцлийн асуудлаар 235.2 тэрбум төгрөг... Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Нүүдлийн шувуудын хамгаалалд чиглэсэн хамтын ажиллагааны сан...
Top