Төв аймгийн Баянчандмань суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах төрийн албан хаагчдын 8 айлын орон сууцны шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү төсөл нь төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажлын үр бүтээмжийг дэмжих зорилготойгоор хэрэгжиж буй юм.
Төслийн гүйцэтгэгчээр “Нью Арч девелопмент” ХХК болон “Смарт технологи” ХХК ажиллаж байгаа бөгөөд барилгын зураг төслийг байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байхаар шийдэж, дараах онцлогтой байхаар төлөвлөжээ:
-
Дулаан хуримтлуулалтын технологи
-
Агаар сэлгэлтийн сайжруулсан систем
-
Нарны цахилгаан үүсгүүр
-
Дуу болон дулаан тусгаарлалтыг сайтар шийдсэн бүтэц
-
Бохир усны иж бүрэн шийдэл бүхий систем
Энэ төсөл нь улсын хэмжээнд нийт 10 аймгийн 10 суманд хэрэгжихээр төлөвлөгдсөн бөгөөд Баянчандмань сумд анхлан эхлүүлж буй нь энэ юм.
Төв аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар 5900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд уг орон сууц нь сумын хэмжээнд төрийн үйлчилгээний тасралтгүй, тогтвортой байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлэх юм.
Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ