x

“Улаанбаатар марафон 2025” шинэ маршрутаар энэ сарын 24-нд болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн төвийн замуудыг хамран зохион байгуулагдах бөгөөд нийт оролцогчид 500 метрээс 42 км хүртэлх долоон ангилалд гүйх юм. Энэ жилийн онцлог нь 5, 21, 42 км-ийн гүйлт шинэ маршрутаар явагдах бөгөөд гүйгчид "Дүнжингарав" худалдааны төвийн урдуурх дугуйн замаар гүйж шинэ гүүрийг даван барианд орох бүтэцтэй болжээ.

 

 

 

 

Гүйлтийн ангилал, маршрут дараах байдлаар тодорхойлогдож байна:

  • 500 м: Худалдаа хөгжлийн банк – Энхтайваны өргөн чөлөө – Централ тауэр – Соёлын төв өргөө

  • 800 м: Спортын төв ордон – МУБИС – Энхтайваны өргөн чөлөө – Соёлын төв өргөө

  • 1.5 км: МУИС – ШУТИС – МУБИС – Централ тауэр – Соёлын төв өргөө
    (Энэ ангилалд гэр бүлийн гишүүдтэйгээ гүйх болон тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд оролцоно)

  • 5 км: Соёлын төв өргөө – МУБИС – СЭЗИС – Бөхийн өргөөний уулзвар – Сансрын И-Март – Зоос гоёл – Цэцэг төв – Төв шуудан – Соёлын төв өргөө

  • 10 км: Соёлын төв өргөө – Зүүн дөрвөн зам – Нарантуул – Туннел – Дүнжингарав – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – ХУД И-Март – Шинэ гүүр – Шангрила – Соёлын төв өргөө

  • 21 км: 10 км-ийн маршрутын үргэлжлэл болох Корпорейт төв хүртэл гүйж, шинэ гүүрээр дамжин Соёлын төв өргөөнд буцаж ирнэ

  • 42 км: 21 км-ийн маршрутыг хоёр удаа давтан гүйцэтгэнэ

Бүртгэл тавдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлсэн оролцогчдод энэ сарын 10-наас эхлэн энгэрийн дугаар олгоно.

Энэхүү марафон нь нийслэлийн иргэдийн биеийн тамир, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, нийтийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор жил бүр өргөн хүрээнд зохион байгуулагддаг юм.

Эх сурвалж: Нийслэлийн Спортын хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 29 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 37 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 48 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 58 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 12 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 44 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 54 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top