x

Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна

Өнгөрсөн зууны хагаст дэлхий нийтээрээ фашизмыг ялахад бидний цөөхөн монголчууд ч асар өндөр үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Холбоотон улс болж, баатарлаг хөвгүүдээ дайнд явуулж, агт морь, амбан шараас эхлээд дээлийнхээ хөвөнг хүртэл гээд байгаа бүхнээрээ тусалсан. Үүний ачаар оросууд эцсийн дүндээ ялалт байгуулсан юм. Гэтэл бид энэ хугацаанд фашизмыг ялсан түүхэн үүргээ тэмдэглэж, үр хойчдоо ухааруулж баяр тэмдэглэж байсангүй. Дандаа хойд ах нарын тэмдэглэж байгаа нүсэр баярыг зурагтаар харж, цөөхөн хэдэн цэрэг жагсаалд очиж оролцох хэлбэрээр явж ирэв. Тиймээс монголчууд бид одооноос фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болох хэрэгтэй байна.

Ингэж байж бид олон улсад ч өөрсдийгөө арай өөрөөр ойлгуулна. Монголчууд гэдэг чинь нэн эртнээсээ ийм түүхэн гавьяатай явж ирсэн улс шүү. Анхнаасаа дайн байлдааныг турхирдаггүй, түүний эсрэг үзэл санаатай явж ирсэн, харгис нийгмийг эсэргүүцдэг байжээ гэсэн ойлголтыг дэлхий дахинд өгнө. Дээрээс нь хүний эрх, эрх чөлөөний хангалттай мэдлэгтэй болж төлөвшиж чадахгүй л байгаа ард түмэн, ирээдүй хойчоо сэнхэрүүлнэ. Өнгөрсөн түүхээр дамжуулан дарангуйлал гэдэг чинь ийм бусармаг зүйл юм байна шүү гэдэг ойлголтыг тархи, зүрхэнд нь шингээж өгч чадна. Хожмын үрс маань хүний эрх, эрх чөлөөг дэмждэг, ардчилалд хайртай болон өсөн бойжиход их тус дэм ч болно.

Ер нь фашизмыг дан ганц оросууд ялчихсан мэтээр ойлгодог байдлыг одоо бид таслан зогсоох ёстой. Нэр нь хүртэл “Аугаа их эх орны дайн” нэртэй юм шүү дээ. Ер нь ХХ зууны 40-өөд онд Америк, Англи тэргүүтэй холбоотон улсууд Зөвлөлт холбоот улсад туслаагүй бол тэд ялж чадахгүй байсан нь маргашгүй үнэн. Бүр фашизм нь ялчихсан байхыг ч үгүйсгэх аргагүй.

Хэрэв ийм зүйл болсон бол өнөөгийн дэлхийн түүх арай өөр байх байсан юм. Америк, Английн энэхүү тусламжийг бүр тодруулбал, Lend-Lease хөтөлбөрийн хүрээнд 1941-1945 оны хооронд хэрэгжүүлсэн байдаг. Америк л гэхэд ганцаараа нийтдээ 11.3 тэрбум ам.долларын зэвсэг техник, тэр дундаа 14 мянган нисэх онгоц, 7 мянга гаруй танк, 375 мянган ачааны машин, 8 мянган их буу, 4.5 сая тонн хүнс, 2.5 сая тонн шатахууны тусламж үзүүлсэн байдаг. Харин Англиас үзүүлсэн тусламж нь АНУ-тай харьцуулахад хэдийгээр бага ч гэсэн маш чухал үүрэгтэй байсан гэдгийг түүхчид онцолдог. Английн зүгээс тэр үед хөлөг онгоц, радар, сургалтын зориулалттай тусламжийг үзүүлж байжээ. Хэрэв энэ бүхэн байгаагүй бол Орос орны ирээдүй ямар байхыг одоо төсөөлөхөд ч бэрх байгаа биз.

Үүн лугаа адил бид ч гэсэн өөрсдийн идэх хоолоо бараг хугасалж байж тэдэнд тусалсан. Нэг ёсондоо дэлхий нийтээрээ фашизмыг устгахад бид ч гэсэн өөрсдийн түүхэн үүрэгтэй оролцож ирсэн юм шүү гэдгийг л ойлгуулах гээд нуршаад байгаа хэрэг юм. Өнөөдөр ч гэсэн дайн өдөөсөн, дэлхий дээр фашизм дахин бий болгохыг санаархсан улсын эсрэг дэлхий нийтээрээ нэгдэн тэмцэж байгааг Украин, Оросын дайны явцаас харж болно. Дэлхийн нөлөө бүхий хэвээрээ байсаар байгаа АНУ, Европын холбоо хэдий хэмжээний тусламжийг Украины талд үзүүлж байгааг харахад л ойлгомжтой. Нэг ёсондоо бол өмнөх фашизмыг Англи, Америк тэргүүтэй улсууд оросуудыг сумлаж байгаад устгуулж байсан бол өнөөгийн фашизмыг дахиад л нөгөө хоёр улс тэргүүтэй нөхдүүд украинчуудыг сумлаж байгаад устгуулах бололтой.

Манай Ерөнхийлөгч хойд хөршийн тэргүүний урилгаар энэ сарын 9-нд болох Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойд оролцох гэнэ. Мэдээж урилгатай учраас очихоос яах вэ. Хөрш зэргэлдээ улсынх нь төрийн тэргүүн хүн төрийн тэргүүний хувиар урилга өгч байхад татгалзаад, пээдэлзээд суух нь аль ч талаасаа буруу. Тиймээс очих ёстой, оролцож, баяр хүргэх хэрэгтэй. Дан ганц Ерөнхийлөгч ч биш, манай улсаас нэлээд их хэмжээний дарга нар ч үүнд очиж таарна. УИХ-ын гишүүд, сайд нар оролцож, манай улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ч баярын парадад жагсана. Энэ бүхэн сайхан л даа. Гэхдээ хэдий болтол зөвхөн тэд ганцаараа ялалт байгуулчихсан юм шиг байх юм бэ. Тиймээс манай улс ч гэсэн фашизмыг ялахад хувь нэмэр оруулсан гэдгээ олон улсад мэдэгдэж, өөрийн гэсэн баяртай болох хэрэгтэй.

Монголдоо байгаа Англи, Америкийн болон бусад оролцсон, тусламж дэмжлэг өгч байсан улсуудын Элчин сайдын яамдуудтай хамтраад Сүхбаатарынхаа талбай дээр баяраа хийчихдэг байхад буруудах юмгүй. Ингээд Ерөнхийлөгч нь бусад улс орны төрийн тэргүүнийг уг баяртаа хүндэтгэн уриад, бид хамтдаа ингэж, ингэж фашизмыг эсэргүүцэж явлаа гээд ярих хэрэгтэй. Ингэхдээ фашизмын хар савраас олон улсын дэмжлэг туслалцаатайгаар салсан нэг улс эргээд өөрөө фашизмыг бий болгох гээд явж байгааг дипломат аргаар эсэргүүцсэн ч яадаг юм. Ингэж байж дэлхий нийт бидний үнэн түүхийг мэддэг болно. Манай улсад олон улсын хүндлэл ирнэ. Үр хүүхдэдээ зөв мэдээлэл өгч, үлгэр дуурайл үзүүлж, жинхэнэ халуун эх орончид төрөх учиртай.

Ирээдүйд учирч болох дайн самуунаас ч урьдчилан сэргийлж болно. Тиймээс манай улс одооноос эхлэн фашизмыг ялсан, устгасан баярыг тэмдэглэдэг болмоор байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.57.92.156)
    Манай улс дайнд ялсан баярыг тэмдэглэж үр ач нартаа эх оронч хүмүүжил олгоё гэвэл 1939. 1945 оны дайнд ялсан баярыг гийтээр тэмдэглэж, улсын баатаруудаа өргөнөөр сурталчилдаг болбол үр дүн нь илүүтэй гарна байх!
    2025 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.18.127)
    Яана даа.Түүхээ мэдэхгүй ойд төөрсөн сармагчингууд минь.Ямарч эх оронч сэтгэлгүй. Иймэрхүү тархиа тахиан тархи болтлоо угаалгасан малнуудыг төрүүлсэн АРДЧИЛСАН нийгмийн ялзарсан 30 жил.маш харамсалтай байна.
    2025 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.189.124)
    юм мэдэхгүй байж түүхийн үнэнийг гуйвуулахаа боль орос ялаагүй тэгээд хэн ялсан юм америкчууд ялах нь тодорхой болчихсон хойно жаахан тусламж үзүүлсэн нэртэй болохоос
    2025 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.88.99)
    Англи америк но той байсан гэдэг шүү.Харж алалцуулж бгаад дайны сүүл рүү байдал мэдэгдээд ирхээр л орсон.гэдэг юм
    2025 оны 05 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 16 цаг 28 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 17 цаг 5 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 17 цаг 31 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 17 цаг 42 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 17 цаг 48 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 17 цаг 54 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 17 цаг 59 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 18 цаг 3 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 21 цаг 35 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 21 цаг 38 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 21 цаг 39 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 21 цаг 44 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 21 цаг 47 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 21 цаг 50 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 23 цаг 1 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 55 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top