x

ОХУ гал зогсоохоор 72 цагийн түр эвлэрэл зарлалаа

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан тавдугаар сарын 8-ны 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 11-ний 00:00 цаг хүртэл үргэлжлэх 72 цагийн түр эвлэрэл зарлаж, энэ хугацаанд байлдааны бүх ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан тухай Оросын төрийн мэдээллийн агентлаг “TASS” мэдээллээ.

Гал зогсоох шийдвэрийг дөрөвдүгээр сарын сүүлчээр олон нийтэд зарласан бөгөөд Оросын тал энэхүү эвлэрлийг мөрдөнө гэдгээ нотолж, хэрэв Украины тал зөрчвөл хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, эвлэрлийн асуудлаарх Оросын байр суурь тодорхой бөгөөд шинэ чиглэл, өөрчлөлт гараагүй хэмээн мэдэгдсэн байна.

Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ саналыг хүлээж авахгүй гэдгээ тавдугаар сарын 3-нд мэдэгдэж, улмаар гал зогсоох хугацааны эхэнд буюу лхагва гаргийн шөнө Украины Зэвсэгт хүчнүүд Оросын нутаг руу дроны дайралт хийжээ. Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд Москва орчмын есөн дроныг устгасан гэж нийслэлийн захирагч Сергей Собянин мэдээлсэн байна.

Энэ нь Орос-Украины зөрчил эхэлснээс хойших гурав дахь удаагийн түр эвлэрэл бөгөөд өмнөх хоёр удаагийн Зул сарын болон Улаан өндөгний баярын эвлэрлийг мөн Украины тал зөрчсөн хэмээн Кремль буруутгаж байв.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.18)
    чадваргүй юмнууд л далжигануур байдаг юм чаддаг хүмүүс даруухан байдаг байхгүй юу?
    2025 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top