x

Хууль зүйн сайд нь хулгайлдаг байхад “Эрдэнэт”-ийг төрд авч болох уу?

Өчигдөр нийгмийн сүлжээнд тавигдсан хэдэн тооны албан бичгийг хараад “мэл гайхаж, цэл хөхрөх” гээч нь болов. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн АН-ын гишүүн асан УИХ-ын хоёр гишүүнтэй хүзүү холбож суугаад танилцуулсан “Эрдэнэтийн 49 хувийг авсан санхүүгийн схем” гээчид МАН-ын Засгийн газар болон Хөгжлийн банк, Монголбанкнаас жилийн өмнө өгсөн хариулт байна.

Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны долдугаар сарын 31-нд “Монголиан коппер корпорейшн” ХХК нь 2015-2017 онуудад Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, санхүүжилт аваагүй болохыг, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат мөн оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 1/915 тоот албан бичгээр “Монголиан коппер корпорейшн” компани тус банкнаас зээл аваагүй болохыг, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан ч мөн 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн албан тоотоор “Монголиан коппер корпорейшн” ХХК-д зээл олгоогүй болохоо мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл тухайн үед “Монголын зэс” корпарацийн эсрэг эрх баричдын хийж байсан “Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахдаа төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банк болон Монголбанкнаас зээл авсан” гэдэг мэдээллийг бүр жилийн өмнө няцаасан гэсэн үг. Тэгэхээр гурван гишүүний хэвлэлийнхэнд танилцуулсан нөгөө “санхүүгийн схем” худлаа болж таарлаа. Харин ХХБ-наас зээл авсан гэдгээ бол эхнээсээ хүлээн зөвшөөрөөд явж байсан. Үүнийх нь төлөө магадгүй өчигдөр тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагаас баривчлан саатуулсан байх.

Хэрвээ Монголбанкнаас гаргасан тодорхойлолтыг харвал “Манайх Засгийн газар болоод арилжааны банкуудад зээл олгодог. Хувийн компанид зээл олгодоггүй” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл ХХБ Монголбанкнаас зээл авсан хийгээд, зээлсэн мөнгөө “Монголын зэс”-д зээлдүүлсэнд ямар нэг хууль бус зүйл байна уу? Энэ бол УИХ-ын гишүүд нь ЖДҮХС-гаас гурван хувийн хүүтэй зээл ББСБ-аар 30 хувиар хүүлэхээс огт өөр зүйл. Банкны үйл ажиллагаа хуулийн дагуу, явдаг зарчмаараа л явсан.

Харин Л.Оюун-Эрдэнэ нар юу сэтгэхээрээ ийм мэдэгдэл хийснийг ойлгох арга алга. Эцсийн бүлэгт энэ гурван нөхөр (Ж.Батзандан, Л.Болд нар нэмэгдээд) “Эрдэнэт”-ийн 49 хувьд өөрсдийн ашиг сонирхлоо шургуулчих гээд үзэж тараад байгаа юм биш үү? гэдэг хардлага хүртэл төрж байна. Хэрвээ тийм биш бол бүр 2016 оны сонгуулийн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газар байхдаа л “Монголын зэс” корпарацитай хэлцэл хийх замаар 49 хувийг төрд шилжүүлж авах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж болох байсан шүү дээ. “Хэлцэл хийх замаар” гэдэг нь хуулийнхаа утгаар “Хувийн компанийг хохиролгүй үлдээ. Өнөөдрийнх шиг хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэж болохгүй ээ” л гэсэн үг.  

Аргаа барахаараа “Засгийн газар өөрөө 49 хувийг Оросын талаас худалдаж авах ёстой байтал хувийн компанид давуу байдал олгосон байна” гэж зүтгэдэг юм. Тэгвэл тэр шийдвэрийг гаргасан тухайн үеийн Засийн газар хариуцлага хүлээнэ үү болохоос худалдаж авсан хувийн компанийг шийтгэж болох уу? Тэгээд ч сонгуулийн дараа эрх авсан МАН-ын Засгийн газрын хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Эдийн засаг бүрэн дампуурч дефолт зарлахад ойрхон байсан тул ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа” гэсэн. Тийм байтлаа “49 хувийг төр худалдаж авах ёстой байсан” гээд байгаад ямар нэг логик байна уу?

Ер нь бол Хууль зүйн сайд нь хүүхдээ явуулаад хулгай хийдэг байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авна гэж дайрах нь манай шударгуу гишүүдийн яриад байдаг шударга ёсонд нийцэх үү? 25 мянган долларын үнэтэй дугуйг 90 мянган доллараар “Эрдэнэт”-эд шахчихаад “Нэг их сүртэй ашиг олоогүй. 300-хан мянган долларын л зөрүү гарсан байдаг юм” гээд УИХ-ын чуулган дээр хээвнэг яриад сууж байсан цаг саяхан шүү дээ. Тэр хүн одоо эргээд Хууль зүйн сайд болсон шүү дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувь хувийн компанид шилжсэнээр харин ч үйлдвэр үр ашигтай ажиллаж эхэлсэн, элдэв шахаа, хулгай зэлгий нь багассан. Сүүлийн хоёр жилд өмнөх 40 жилийн түүхэнд төлж байгаагүй өндөр татварыг төлсөн тухай үйлдвэрийн удирдлага тайлагнасан байна лээ.

Хэрэв ЗГХЭГ-ын дарга нийтлэг, том эрх ашгаа харсан бол ядаж л үүнийг тооцож дуугарах ёстой байлаа. Гэтэл тэгсэнгүй. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд “2020 оны сонгууль хүртэл юу ч хамаагүй ярь” гэдэг л зарчим барьж байх шиг. ХЭГ-ын даргыг “Эрдэнэт”-ийн 49 хувьтай ноцолдож байх зуурт “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг шүүхээс буцаж, УИХ-ын таван гишүүнийг ЖДҮ-гийн хэрэгт яллагдагчаар татлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх өр хоног тутамд 100 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ тэгээд асуудал биш үү?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Содном (66.181.185.213)
    Өнөөгийн манай ард олон ямар л болоод байна даа. Юм л бол барь хорь,цаазал,шийтгэ,хураа, булаа гэцгээх болждээ. Ардын хувьсгалаас хойш эдгээр зүйлсийг хэлж ярьж хэрэгжүүлж 70 жил явсан. Үр дүн нь юу боллоо? Одоо болтол хэлмэгдэгчдийнхээ тоог үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж чадаагүй л байна шүү дээ. Ер нь энэ уул уурхайн ордууд төрд байх ёстой гээд байгаагийн цаад учир яг юу вэ? Үнэн худал нь мэдэгдэхгүй Эрдэнэтийн дарга байсан Отгонбилэг гадны банканд их хэмжээний мөнгө хийгээд алдсан гэдэг яриа яваад л байна. Зах зээл эхэлснээс хойш янз бүрийн шахаа чихээ гэдэг яриа тасрахгүй одоо болохоор хувийн өмч байж болохгүй гэдэг болх нь л дээ.
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭЦГЭЭЕ! (202.9.42.190)
    ХҮН АЛАХ, ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ, ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖИХ, ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВАХ, ХАР ТАМХИ ЗАРАХ, ТӨРӨӨС МӨНГӨ ЛУЙВАРДАХ, ХУЛГАЙЛАХ, ЭХ ОРНЫХОО ГАЗАР НУТГЫГ НАЙМААЛЦАХ ГАДНЫХАНД ЗАРАХ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХУВЬДАА АШИГЛАХ ЗЭРЭГ ГЭМТ ХЭРГҮҮД ДЭЭР ЦААЗААР АВАХ ЯЛТАЙ БОЛОХГҮЙ БОЛ ТӨРИЙН БҮХ ШАТАНД ДЭЭРХИ ГЭМТ ХЭРЭГ ИХСЭЖ БАЙНА. ХУУЛЬ САХИУЛАХ ХҮЧИН ЦАГДАА АТГ ТЕГ ГЭХ МЭТЧИЛЭН ХҮЧНИЙХЭН Ч ӨӨРСДӨӨ ОРОЛЦОЖ БИЕ БИЕНЭЭ ХАМГААЛЖ ХААЦАЙЛАХ БОЛЛОО ИЙМЭЭС ЦААЗЫН ЯЛТАЙ БОЛГОВОЛ ЭРХ БИШ ГЭМТ ХЭРЭГ ЭРС БАГСАНА.
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Битгий шаа эргүү лалраа
      2019 оны 03 сарын 07
  • ЗОЧИН (112.72.11.122)
    ШУДАРГА БУСААР ОЛСОН ХӨРӨНГӨ ЖДҮЧИН ГЭХ МЭТИЙГ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ НИЙГЭМЧИЛЖ КОММУНИЗМ РУУГАА УХРААД МАРШ!!! УРА!УРА ! ХУВИЙН ӨМЧИД ЦЭГ ТАВЬЖ МАНЫ ХӨРӨНГӨ Л ҮЛДЭНЭ. ҮЛДЭНЭ Ч ГЭЖ ДЭЭ 51% ШИГЭЭ ХЯТАДЫН МЭДЭЛД ОЧИХ УУ????? ЭДИЙН ЗАСАГ ТӨР ЗАСАГ ДАМПУУРЧИХСАН ҮЕД ХАРИН Ч МОНГОЛДОО ОРУУЛААД ИРСЭН ЗАЛУУСТАА ХҮН БҮР Л БАЯРЛААД БАЯР ХҮРГЭЭД БАЙСАН ДАА. ОДОО БОЛ БҮГД Л ЛУЙВАРЧИД ГЭЭД Л БАЙХ ЮМ. УЛС ТӨРД ОЛОН ЖИЛ СУУСАН МАН БОЛОН БУСАД НАМЫН ХУВАЛЗНУУДАА БҮГДИЙГ НЬ ШАХАХ ХЭРЭГТЭЙ!
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.161.121)
    Niitlel bichij baigaa gar tenegvv. Ďamjuulj absan bainaa. Geed baihad hutsaad oilgosongvi geed bhiin. Sudal ain
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.21.106.122)
    Төр авах нь зөв. Хяналтаа маш сайжруулчихвал төрийн өмч гэж байх ёстой. Улс төрчид гэж нэртэй зарим хулгайч нарыг төрийн албанд оруулахгүй байвал болоо юм биш үү.
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • 5 (59.153.112.175)
    ю гж л худлаа ярив гж.би бол итгэж бг оюунэрдэнэ д
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Zochin (103.229.120.236)
    Chi teneg mal u, esvel luivarchid in neg v. Mongol zes ooroo avaagvi yum chin avaagvi gesen alban toot ogno shtei. Oor hamaaral bvhii kompaniudaara garguulj avaad oor lvvge tatchihsan geed tailbarlaad bn teneg ergvv dagz mini
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.43.96)
    Улсад авснаар төлөх татвар багасаж шахааны Нямдорж мэтийн нөхдүүд баяждаг нь ойлгомжтой
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Эх оронч (103.57.95.242)
    Нямдорж энэ олон жил хуулийн байгууллагыг толгойж ажилчихаад энэ бүхний төлөө юу ч хийлгүй хаацайлж ирсэн гол буруутан мөн.Энэ хүн жинхэнэ урвагч,хулгайч гэдгийг ард иргэд бүгд харж ойлгож байгаа
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (202.126.89.45)
    монгол яллаа..49 ийн шинэ эзэн аль улс бэ?т
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 7 цаг 39 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 11 цаг 45 мин Венецийн кино наадам эхэллээ 11 цаг 50 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 12 цаг 51 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 13 цаг 54 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 14 цаг 6 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 39 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 14 цаг 45 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав 14 цаг 57 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно 15 цаг 0 мин Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ 15 цаг 6 мин Өсвөрийн бадминтончид Төв Азийн АШТ-ээс гурван медальтай ирлээ 15 цаг 15 мин “Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр... 16 цаг 14 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас Монголын баг тамирчид 10 медаль хүртлээ 16 цаг 20 мин Хоёр тал түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо 16 цаг 28 мин Хойд бүсийн бүсгүйчүүд адуу дагасан соёлыг сурталчлав Уржигдар 18 цаг 53 мин ЭХЭМҮТ-ийн эмч нар олон улсын мэргэжилтнүүдтэй хамтарч 30 хүүхдэд мэс засал хийжээ Уржигдар 18 цаг 06 мин АНУ цөмийн хөдөлгүүртэй худалдааны хөлөг онгоцны флот байгуулна Уржигдар 17 цаг 02 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина Уржигдар 15 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан Уржигдар 15 цаг 40 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Н.Учралын 9×9=81 нажид Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт ... “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэр... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй ж...
Top