x

Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг батлав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Хөтөлбөр нь манай улсын уугуул иргэд, авьяас билэгтнүүд, нийт монгол туургатныг дэмжих, язгуур соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр болсон байна.

Өнөөдрийн байдлаар “Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д 80 өвийн төрөл зүйл, “Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д 16 өвийн зүйлийг бүртгэж батлаад байна. Манай улсад 8000 гаруй хүн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчаар бүртгэгдсэн.  Соёлын биет бус өвийн 60 хувь нь ардын язгуур уламжлалт урлаг, 23 нь гар урлал, 11 нь эх хэл, аман уламжлал, дөрөв нь үндэсний уламжлалт баяр ёслол, зан үйл, хоёр нь байгаль ертөнц, цаг улиралтай холбоотой ардын амьдрал, ахуйн уламжлалт мэдлэг, арга ухааны ангилалд хамаарч байна. 

Соёлын биет бус өв нь:

-  Эх хэл, аман уламжлал

-  Язгуур урлаг, тоглож үзүүлэх, илэрхийлэх хэлбэр /тоглоом наадгай/

-  Уламжлалт гар урлал

-  Зан үйл, ёс заншил, баяр наадам

- Байгалийн болон сав ертөнцийг танин мэдэх ардын мэдлэг, арга ухаан гэсэн хэлбэрээр илэрнэ гэж үздэг юм.

Мөн хуралдаанаар “Чулуун соёлын өв” хөтөлбөрийг батлав. Чулуун соёлын өвийг хамгаалах арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хэрэгжүүлэх, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үнэ цэн, ач холбогдлыг хадгалж үлдэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлнэ.

БСШУС сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-БСШУСЯ-ны газрын дарга нар, Төрийн нарийн бичгийн даргыг солих хүсэлтээ ЗГХЭГ-д хүргүүлсэн гэсэн мэдээлэл байна. Одоогийн ТНБД-тай хамтарч ажиллаж боломж бий юу. Өмнөх сайд нь хамтарч ажиллах ямар ч боломжгүй гэж байсан. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Сайдаар томилогдоод удаагүй байна. Одоогоор яамны удирдлагуудтай уулзаж, ажилтайгаа танилцаж байгаа. Нэр бүхий удирдлагуудыг солих, халах асуудал миний нэр дээр ирээгүй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын түвшинд асуудал оруулсан байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар яамны удирдлага, албан тушаалтнууд хэвийн ажиллаж байгаа. 

-Боловсролын хөтөлбөрүүд олон удаа шинэчлэгдэж байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Боловсролын хөтөлбөр агуулгын асуудал маш чухал. Сүүлийн жилүүдэд сургалтын агуулга хурдацтайгаар нэмэгдсэн. "Цөм" хөтөлбөрөөр олон хичээлийг заавал үзэх ёстой гэж оруулсан учир сурагчдын ачаалал маш их нэмэгдсэн. Жишээлбэл, 12 дугаар ангийн сурагчид өдөр болгон 7 цагаар хичээллэж байна.

Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн анги тус бүрээр нь хичээлийн цаг, хүүхдэд үзүүлж буй ачааллаар нь хэдэн цагийн хичээлийг яаж үзэх ёстой зэрэг олон улсын стандартыг судалж, манай улс ямар байгаатай харьцуулан танилцуул гэдэг үүрэг өгсөн. 

Мөн цөм хөтөлбөрийн агуулгыг эргэж харах, тодорхой чиглэлээр багасгах, ачааллыг багасгахад анхаарлаа хандуулна. Миний хувьд хугацаа богино үлдсэн учир хэрэгжиж буй үйл ажиллагааг засаж сайжруулах зүйлийг нь сайжруулъя, хасаж танах зүйлийг нь хасъя, харин янз бүрийн шинэ санаачилга дээр туршилт явуулахгүй байх бодлоготой байна. 

-Жил бүр сурах бичиг шинээр хэвлэж, шүүмжлэл их дагуулдаг?

-Сурах бичгийн талаар судалсан. Нарийвчилсан мэдээлэл ирүүлэхийг үүрэг болгосон. Яаман дээр "Цөм" хөтөлбөрийн хүрээнд хэрэглэж буй сурах бичгүүдийг боловсруулж дуусаж байна. Үүнээс хойш сурах бичиг боловсруулах, шинэ сурах бичиг гаргах ажил зогсож байгаа.   

Харин шинэ сурах бичгийн доторх агуулгыг харах нь зүйтэй. Сурах бичгийг цаашид яах ёстой вэ гэдэг асуудал байна. Яам зохиогчийн эрхээ хадгалаад, хэвлэлийн компаниуд хангалттай хэвлээд эцэг, эх нь худалдаж авдаг болох талаар ярилцаж байгаа. Өнөөдөр эцэг, эх хүүхдэдээ сурах бичиг аваад өгье гэхэд дэлгүүр алга байна.

Хамгийн түвэгтэй асуудал нь 2019 оны төсөвт сурах бичиг хэвлэх зардал тусгагдаагүй. Энэ асуудлыг яаж шийдэхийг Засгийн газрын түвшинд ярилцах шаардлагатай. 

-Үдийн хоол хөтөлбөр болгох асуудал юу болж байна вэ?

-Ажлын хэсэг байгуулагдсан. Бага, дунд ангийн хүүхдүүдийг Үдийн хоолны хөтөлбөрт шилжүүлэх агуулгатай хуулийн төсөл явж байгаа. Ажлын хэсгээс гарах санал дүгнэлтийн дагуу Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлж, хэлэлцүүлгийн явцад тодорхой санал дүгнэлт гарах байх. Одоогийн байдлаар бага ангийн сурагчид "Үдийн хоол", дунд ангийнхан "Үдийн цай" хөтөлбөрт хамрагдаж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 51 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 5 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 37 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 47 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top