x

Газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай санал солилцов

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Дорноговь аймагт зохион байгуулагдаж буй Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Ц.Туваан Монгол Улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг онцлон, тус үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд хамтран ажиллах санал тавьсан байна. Тус боловсруулах үйлдвэр нь Доншен компанийн үйл ажиллагаа явуулж буй талбайгаас ойролцоогоор 60 орчим километрийн зайд байрлаж байгаа бөгөөд энэ нь тээвэр логистикийн хувьд томоохон давуу тал болохыг онцолжээ.

Доншен газрын тос (Монгол) ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны тогтоолоор баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2003 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд хайгуул, үнэлгээний 132 өрөмдлөгийн цооног гаргаж, нийт 367.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Хийсэн судалгаагаар газрын тосны баталгаат нөөц 26.05 сая тонн буюу 186.3 сая баррель, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 2.07 сая тонн буюу 14.86 сая баррель гэж тогтоогджээ. Гэрээт талбайгаас өнөөдрийн байдлаар нэг сая тонн газрын тос олборлож, БНХАУ-д экспортолсон тухай компанийн удирдлагууд мэдээлэл өгсөн байна.

Цаашид газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг талууд онцлон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд тодорхой төлөвлөгөө боловсруулах талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top