x

“Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани өнөөдөр худалдаанд гаргасан ухаалаг утаснуудаасаа хамгийн нимгэн загвар болох “S25 Edge”-ийг олон нийтэд танилцууллаа. Хиймэл оюун ухааны дэвшилтэт функцүүдээр тоноглогдсон энэхүү загвар нь өндөр үнэтэй гар утасны зах зээлд “Apple”-аас урьтаж худалдаанд гарч буйгаараа онцлог юм.

“S25 Edge” нь авсаархан, нимгэн гар утас хэрэглэхийг илүүд үздэг 20-30 насны хэрэглэгчдийг гол хэрэглэгчээрээ тодорхойлсон байна. “Samsung”-ийн мэдэгдсэнээр, хэрэглэгчдийн зүгээс өндөр үзүүлэлттэй хэрнээ нимгэн, авч явахад хялбар утасны эрэлт их байсныг харгалзан бүтцийн шийдэлд өөрчлөлт хийж, эд ангиудыг илүү нимгэн болгожээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар энэ шинэ загварыг танилцуулсан нь “Apple”-ийн хүлээгдэж буй нимгэн iPhone загвараас өрсөн стратеги гэж дүгнэж байна. “NH Investment & Securities” фирмийн ахлах шинжээч Рю Янг Хо “Samsung” бүтээгдэхүүнээ хэдэн сарын өмнө гаргаснаар нимгэн загвар хайж буй хэрэглэгчдийг татах боломжийг оновчтой тооцоолсон” хэмээн онцолжээ.

“S25 Edge” загвар энэ сарын 23-наас Өмнөд Солонгост, 30-наас АНУ-д худалдаанд гарч, цаашид 30 орчим улсад нийлүүлэхээр төлөвлөж байна. Уг загвар 1099 ам.долларын үнэтэй, 6.7 инчийн дэлгэцтэй бөгөөд ердөө 5.8 мм зузаантайгаар бүтээгдсэн. Энэ нь үндсэн S25 загвараас том хэмжээтэй ч бага зэрэг хүнд загвар болжээ.

“Counterpoint Research”-ийн судалгаагаар, “Samsung” компани 2025 оны эхний улиралд дэлхийн гар утасны зах зээлийн 20 хувийг эзэлж, 19 хувийн үзүүлэлттэй байгаа “Apple”-ийг гүйцэж түрүүлэн ухаалаг утасны борлуулалтаараа дэлхийд тэргүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 21 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 22 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 1 цаг 6 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 1 цаг 8 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 1 цаг 11 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 1 цаг 13 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 1 цаг 16 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 1 цаг 23 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 1 цаг 28 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 29 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 1 цаг 34 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top