x

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ

Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас албан ёсоор эхэлнэ. 10 хоног үргэлжлэх энэхүү томоохон спортын арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан өсвөрийн шилдэг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Наадмын нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 26-нд Спортын төв ордонд зохион байгуулагдана. Энэ жилийн хувьд спортын өргөн хүрээтэй, олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, хүүхэд, өсвөр үеийн спорт сонирхогчдын ур чадварыг илүү өргөн хүрээнд сорих юм.

Наадмыг дараах төрлүүдээр зохион байгуулна:

  • Чөлөөт бөх, жүдо, самбо, жюү жицү, холимог тулаан

  • Сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3х3, волейбол, хөлбөмбөг, хамтарсан хөлбөмбөг

  • Хөнгөн атлетик, тусгай хөнгөн атлетик, дуатлон, дугуй

  • Шатар, даам, ширээний теннис, буудлага, байт харваа, бадминтон, гимнастик

  • Таеквондо, боксын төрөл, хүндийг өргөлт, модон барилдаан, бүжгийн төрөл

  • Усанд сэлэлт, и-спорт

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд пара бочи, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөгийн 3х3, даам зэрэг төрөлд аваргуудаа тодруулах бөгөөд энэ нь хүртээмжтэй, тэгш оролцоог хангах онцлогтой юм.

Тэмцээн уралдаанаар хүүхэд, өсвөр үеийнхэн зөвхөн спортын амжилтаараа өрсөлдөхөөс гадна хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой наадам болох төлөвтэй байна.

Эх сурвалж: Монголын хүүхдийн спортын хороо

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 10 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top