Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2025 оны тавдугаар сарын 1-ний байдлаар хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 32 мянган тонн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.1 мянган тонноор буурсан үзүүлэлт юм.
Хэдий тийм боловч тариалалтад ашиглагдах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлын хувьд харьцангуй сайн байгаа талаар холбогдох байгууллага мэдээллээ. Үүнд:
-
Булын 98.1 хувь,
-
Өргөн холбооны 98.2 хувь,
-
Үр тарианы үрлүүрийн 93.4 хувь,
-
Анжисны 95.2 хувь,
-
Төмс, хүнсний ногооны үрлүүрийн 97.6 хувь,
-
Дугуйт тракторын 94.9 хувь,
-
Бүх төрлийн сийрүүлэгчийн 93.9 хувь,
-
Гинжит тракторын 73.5 хувь нь хаврын тариалалт, хөрс боловсруулалтын ажилд бэлэн болжээ.
Ийнхүү тариалалтын голлох техникүүдийн бэлэн байдал өндөр байгаа хэдий ч буудайн үрийн нөөцийн бууралт нь энэ оны ургацын төлөв байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тул холбогдох байгууллагууд анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээг авах шаардлагатай болж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо