x

Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа

АНУ-ын мэс засалчид дэлхийд анх удаа нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний дээд нугалмын хорт хавдрыг амжилттай авсан талаар The Washington Post сонин болон Мэрилендийн их сургуулийн Анагаах ухааны төв мэдээлэв. Уг мэс заслыг мэдрэлийн мэс заслын эмч Мохамед Лабиб удирдан гүйцэтгэсэн бөгөөд энэ нь анагаах ухаанд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал боллоо.

Өвчтөн, Мэриленд мужийн оршин суугч Карла Флорес 18 настай байхдаа жолооны курст сууж байх үеэсээ дүрс давхарлаж харах, зүйл хоёр харагдах зовиур илэрсэн байна. Эмнэлгийн олон удаагийн үзлэг, оношилгоо үр дүнд хүрээгүй ч нүдний эмчийн зөвлөмжөөр мэдрэлийн мэс заслын эмч Мохамед Лабибт хандсанаар толгойн гавлын ясны урд хэсэгт тахианы өндөгний хэмжээтэй, ховор төрлийн хорт хавдар илэрсэн байна. Энэ хавдар нь зүүн нүд болон харааны мэдрэлийн судлыг дарж байсан аж.

Эмч нар хавдрыг хоёр удаагийн мэс заслаар авч, эхний удаа гавлын ясыг нээж (трепанаци), дараагийн удаад хамрын хөндийгөөр нэвтэрч мэс засал хийжээ. Гэвч мэс заслын явцад хүзүүний дээд нугалмуудыг хамарсан хоёр дахь хавдар илэрсэн нь илүү ноцтой байдал үүсгэсэн байна. Уг хавдар нь нугасны сувгийг нарийсгаж, амин чухал үйл ажиллагаанд аюул учруулах эрсдэлтэй байсан бөгөөд уламжлалт мэс заслын аргаар авах нь хүндрэл дагуулах магадлалтай байжээ.

Хүзүүний энэ хэсэгт хагалгаа хийх нь гүрээний тараагуур судас, хүзүүний вен, гавлын ясны мэдрэлийн судлууд, дунд чихний хөндийг залгиуртай холбосон сувгийг гэмтээх өндөр эрсдэлтэй. Амны хөндийгөөр хийх тохиолдолд халдвар авах аюултай байсан тул доктор Лабиб нүдний ухархайгаар дамжуулан мэс засал хийх инновацын арга хэрэглэсэн байна.

Энэ аргыг доктор Лабиб олон жилийн турш хүний цогцос дээр хийсэн судалгаа, туршилтын үр дүнд боловсруулсан бөгөөд 2023 онд Journal of Neurosurgery сэтгүүлд энэхүү шинэ аргачлалаа танилцуулсан байна. Ийнхүү түүний судалгаа бодит амьдралд анх удаа хэрэгжиж, амжилттай болсон нь анагаах ухаанд томоохон дэвшил авчирч байгаа юм.

Эх сурвалж: The Washington Post

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 4 цаг 59 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 5 цаг 0 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 5 цаг 1 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 5 цаг 1 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 5 цаг 3 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 5 цаг 4 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 5 цаг 5 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 5 цаг 9 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 5 цаг 14 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 5 цаг 16 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 5 цаг 19 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 5 цаг 21 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 5 цаг 22 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 5 цаг 23 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 5 цаг 24 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 5 цаг 25 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 5 цаг 25 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 5 цаг 27 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 5 цаг 28 мин Газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай санал солилцов 5 цаг 28 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top