x

Мансууруулах бодис хилээр нэвтрүүлж, хадгалсан дөрвөн эмэгтэйд ял оноолоо

Прокурорын байгууллагаас 2026 оны 5 дугаар сарын сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 149 хүнд холбогдох 104 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд 4 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 3 хүнд 2 жил, 6 сараас 8 жил, 6 сарын хугацаатай хорих ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Ял шийтгүүлсэн 4 хүн нь 26-28 насны эмэгтэйчүүд байна.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.

- Л.Д (26 настай, эмэгтэй), Х.Н (28 настай, эмэгтэй) нар нь Бүгд Найрамдах Турк Улсад амьдарч буй нэр бүхий иргэнтэй бүлэглэн, НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, "мөс" гэх нэршилтэй, нийт 239,4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор бусдын ачаанд дайж, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр "Чингис хаан" олон улсын агаарын замын боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлж, олж авч, хадгалсан,

Мөн Л.Д нь дээрх гэмт хэрэгтээ шалгагдаж байх хугацаандаа Б.Х (26 настай, эмэгтэй)-тэй бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Э нэртэй зочид буудлын өрөөнд "мөс" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Л.Д, Х.Н нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Х.Н-д 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

Л.Д, Б.Х нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Х-д 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Л.Д-г хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул нийт 8 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

- Ц.А (27 настай, эмэгтэй) нь 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, мөн оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ц.А-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 53 мин Сэлэнгэ, Ховд зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 1 цаг 0 мин Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган болно 1 цаг 0 мин Батлан хамгаалах салбарт эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийнэ 1 цаг 2 мин Мансууруулах бодис хилээр нэвтрүүлж, хадгалсан дөрвөн эмэгтэйд ял оноолоо 1 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа 1 цаг 3 мин "Буузан тоглоом"-оор тоглосон хүүхдүүдэд харшлын шинж тэмдэг илэрчээ 3 цаг 32 мин Улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн тоо 57.3 хувиар өсжээ 3 цаг 33 мин "Улаанбаатар опен-2026" бөхийн тэмцээн эхэллээ 3 цаг 34 мин Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын "ICOT V - 2026" олон улсын чуулган Улаанбаатарт болж байна 3 цаг 35 мин Унадаг дугуйгаа хулгайд алдахаас сэргийлэхийг анхаарууллаа 3 цаг 36 мин Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ 3 цаг 37 мин Сургууль цэцэрлэг амрахаар бага насны хүүхдийн осол гэмтэл нэмэгдэг 5 цаг 41 мин Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 41 мин Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураамжийг нэмэгдүүлнэ 5 цаг 42 мин Эмнэлгийн яаралтай тусламжид нисдэг тэрэг ашиглах журмыг батлуулахаар ажиллаж байна 5 цаг 44 мин Сэлэнгэ аймгийн 3600 га ойн талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ 5 цаг 45 мин Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ 5 цаг 45 мин Ноос, арьс ширний бэлтгэлд 85 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно 5 цаг 46 мин Цэргийн бүх анги, нэгтгэлд эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 5 цаг 48 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Л.Месси ДАШТ-2026-д оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэх... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах а... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа... Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсө... "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majora...
Top