x

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын "ICOT V - 2026" олон улсын чуулган Улаанбаатарт болж байна

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах салбарын хөгжил, донорын тогтолцоо, дэвшилтэт технологи, олон улсын хамтын ажиллагааг хэлэлцэх "ICOT V - 2026" олон улсын чуулган 2026 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

"Нэг Үндэстэн – Нэг Алсын Хараа" уриан дор болж буй тус чуулганд Монгол Улс, БНСУ, Энэтхэг, Турк, БНХАУ зэрэг улсын 20 гаруй доктор, профессор, 30 гаруй тэргүүлэх мэргэжилтэн оролцож, эрхтэн шилжүүлэн суулгах салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар туршлага солилцох юм.

Эхний өдрийн сургалт Хавдар судлалын үндэсний төвд зохион байгуулагдаж байна.

Энэхүү төгсөлтийн дараах сургалтад элэг, цөс, нойр булчирхайн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдаж байна. Сургалтын хүрээнд оролцогчид элэг тайрах, нойр булчирхай тайрах болон роботын тусламжтай элэг тайрах мэс заслыг ажиглан, бодит орчинд дадлага туршлага хуримтлуулах боломжтойгоороо ач холбогдолтой.

Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэг нь энэ чиглэлээр нарийн мэргэшлийн эмч, мэргэжилтэн бэлтгээд 14 жил болж байгаа бөгөөд олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн орны хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Сургалтын нээлтийн үеэр ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал–Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч Г.Үнэнбат "Дэлхий даяар элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын чиглэлээр ажилладаг 3000 орчим нарийн мэргэжлийн эмч байдгаас 65 нь Монгол Улсад ажиллаж байна" хэмээн онцоллоо.

ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг жил бүр 800-900 мэс засал амжилттай хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top