x

Сургууль цэцэрлэг амрахаар бага насны хүүхдийн осол гэмтэл нэмэгдэг

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хүүхдийн осол гэмтлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ГССҮТ-ийн эмч П.Батнаран "Зургаадугаар сар гараад сурагчдын зуны амралт эхэлж, амралт зугаалгын улирал эхэлж байгаа учраас Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс осол гэмтлийн тоо жил бүр нэмэгдэг. Сүүлийн үед цахилгаан дугуй ,суррон, скүүтерийн хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд үүнээс шалтгаалсан осол гэмтэл нэмэгдэж байгаа. Манай гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжаар хоногт 200-аад хүүхэд тусламж үйлчилгээ авдаг.

Хүүхдийн ахуйн осол гэмтэл 40-50 хувьтай, гудамж талбай осол гэмтэл 20-30 хувьтай, бусад гээд ангилагдаад явдаг. Насанд хүрээгүй хүүхдийг гэрт нь орхихгүй байх хэрэгтэй. Хүүхдийг хүүхдээр харуулж гадаа гудамж талбайд гаргахгүй байх хэрэгтэй байна. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан дугуй , суррон, скүүтерийг унаж байгаа нь хүнд гэмтлийн шалтгаан болж байгаа.

Эцэг эх асран хамгаалагчид тээврийн хэрэгслээр зорчихдоо бага насны хүүхдийг зориулалтын суудал дээр суулгахгүй байна. Ихэвчлэн урд талын суудал дээр суулгаж хөдөлгөөн оролцдог. Осол гэмтлийн тоо үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байгаа учраас эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.

Хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх зөвлөмж

Хяналтаа сайжруулбал осол гэмтлийн тоо буурах боломжтой.

Дулааны улиралд ясны хугарал, тархины гэмтлээс гадна шархны халдвар гардаг. Унаж гэмтээд шалбархайгаа гэрээ цэвэрлэж байна гээд шархаа хүндрүүлдэг байдал ч ихэсдэг юм.

ГССҮТ-ийн эмч Б.Тамир: Бага насны хүүхдүүд түлэгдэж байгаа. Тухайлбал 2026 оны эхний таван сарын байдлаар 1600 хүүхэд түлэгдсэн тоо мэдээлэл байна. Цэцэрлэг сургуулийн амралт эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүд эцэг эхийн хяналтгүй гэртээ байдаг учраас ахуйн осол их нэмэгдэг. Сургууль цэцэрлэг амрахаар манай эмнэлгийн ачаалал 2-3 дахин нэмэгдэг. Удахгүй байр наадам болно. Унаач хүүхэд мориноос унаж бэртэх тохиолдол гардаг. Мориноос унаж хавсарсан гэмтэл хүүхдүүд ирэх тохиолдол ч нэлээд нэмэгдэг байгаа. Унаач хүүхдийн хамгаалалт сайжирч тархины гэмтэл багасаж байгаа хэдий ч мөчний гэмтэл их гардаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 35 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 10 цаг 0 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 14 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 17 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 20 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 38 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 23 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 35 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 31 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 4 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top