x

Ноос, арьс ширний бэлтгэлд 85 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Монгол Улсын мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй "Цагаан алт" хөдөлгөөнийг хүрээнд нэгэн чухал шийдвэр гарч, бодит ажил хэрэг болж эхэллээ.

Тухайлбал, "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд ноос, арьс ширний бэлтгэлд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох гэрээг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат арилжааны 5 банктай байгууллаа.

Ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн түүхий эд бэлтгэлд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зориулалттай, хүүгийн хөнгөлөлттэй зээлийг Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк олгож эхэлнэ.

Ингэснээр:

Үйлдвэрлэлд гарах ахиц: Ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ малчдаас цаг алдалгүй, тасралтгүй татан авах санхүүгийн чадамжтай болж, үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгдэнэ. Зээлийн хүүгийн дарамт багассанаар бүтээгдэхүүний өртөг буурах давуу талтай.

Малчдын орлогын өсөлт: Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд болох арьс шир, ноосны үнэ цэнэ өсөж, үнэгүйдэх эрсдэлээс сэргийлэгдэн, малчдын гарт очих бодит орлого нэмэгдэнэ.

Эдийн засгийн эргэлт: "Цагаан алт" гэгддэг малын гаралтай түүхий эдийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох суурь бэхжих юм.

"Малчин-үйлдвэрлэгч-хэрэглэгч" гэсэн өртгийн сүлжээг бүрэн хамарсан "Цагаан алт" хөдөлгөөн нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг сэргээх гол хөшүүрэг болж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 17 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 24 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 29 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 35 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 47 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 2 цаг 40 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 3 цаг 17 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 3 цаг 31 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 3 цаг 38 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 3 цаг 45 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 54 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 56 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 4 цаг 9 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 4 цаг 19 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 5 цаг 1 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 5 цаг 6 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 5 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 6 цаг 23 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна 23 цаг 15 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно 23 цаг 21 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top