x

Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган болно

2026 оны зургаадугаар сарын 5-наас 6-ны өдрүүдэд Төрийн ордны их танхимд болох Уламжлалт анагаах ухааны салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэгдсэн шийдвэр, зөвлөмж боловсруулах зорилготой “МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЧУУЛГАН” Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” 03 дугаар зарлигийг баталж, Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Тус зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын 87 дугаар тогтоолоор баталсан төлөвлөгөөнд Уламжлалт анагаах ухааны салбарын бүтэц, тогтолцоо, хүний нөөц, сургалт, судалгаа, инноваци, эмийн үйлдвэрлэл, уламжлалт эмийн зохистой хэрэглээ, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх талаар тодорхой зорилтууд тусгасан нь Уламжлалт анагаах ухааны хөгжлийг төрийн бодлогын түвшинд дэмжиж буй алхам болсон юм.

Тус чуулганыг “Манба Дацан” Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төв, Оточ Манрамба Их Сургууль,  “Манба дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлэг санаачлан, Эрүүл мэндийн яам зохион байгуулагчаар ажиллаж байна.

Хамтран зохион байгуулагчаар:

  • Боловсролын яам
    • ЭМЯ-ны дэргэдэх “Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл”
    • “Тэжээхүй ухаан” төрийн бус байгууллага
    • Оточ Манрамба их сургуулийн төгсөгчдийн холбоо тус тус оролцож байна.

Чуулганд Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, чуулганыг санаачлан зохион байгуулагч Монголын Уламжлалт эмнэлэг, сургалтын “Манба Дацан” төвийн тэргүүн, Хамба лам Оточ Манрамба Их Сургуулийн Ректор Д.Нацагдорж тэргүүтэй төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, Уламжлалт анагаах ухааны салбарын эрдэмтэн, судлаачид, удирдах ажилтан, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож,

  1. Уламжлалт анагаах ухааны салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ
  2. Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны уялдаа холбоо, их өгөгдөл, мэдээллийн нэгдсэн сан, санхүүжилтийн тогтолцоо
  3. Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоо, хүний нөөцийн бодлого
  4. Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, бүртгэл, хүртээмж
  5. Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн эрүүл мэндийн асуудал сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.

Чуулганы үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 87 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, цахим шилжилт, хөгжлийн асуудлыг эрх зүйн баримт бичгүүдэд тусгах санал, зөвлөмж боловсруулахаар зорьж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг уламжлалт анагаах ухааны төрийн бодлоготой, нэгдмэл тогтолцоотой дэлхийн 25 орны нэгээр үнэлдэг. Энэ утгаараа тус чуулган нь уламжлалт анагаах ухааны хөгжлийг шинэ шатанд гаргах, бодлого, хэрэгжилтийн уялдаа холбоог бэхжүүлэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой юм. 

“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЧУУЛГАН” 
Хэвлэл мэдээллийн албатай холбогдох: 98830330, 94052992, 99040811

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • OYUN (105.119.2.207)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
    2026 оны 06 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 32 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 57 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 11 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 14 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 17 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 35 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 20 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 21 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 28 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 1 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top