x

Улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн тоо 57.3 хувиар өсжээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 5 сарын байдлаар нийт 3,599,468 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 57.3 хувиар өсжээ. Үүнээс 838,576 зөрчил нь өнгөрсөн тавдугаар сард шинээр бүртгэгдсэн байна.

Тавдугаар сард бүртгэгдсэн зөрчлийн 89.9 хувь нь Нийслэлд, 10,1 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс 99.5 хувийг Цагдаагийн байгууллага, 0,4 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 97.6 хувийг газар дээр нь, 1.0 хувийг хялбаршуулсан журмаар, 0.08 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 0.3 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

2026 оны тавдугаар сард зөрчил гаргасан 798,942 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 0.4 хувиар, 36,659 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.8 хувиар тус тус өсжээ. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийн 76.4 хувь нь эрэгтэй, 23.6 хувь нь эмэгтэй, 30.4 хувь нь 36-45 насны хүмүүс байна.

Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд нийт 9,6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 3,2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.

Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай харьцуулахад, автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 2762 бүртгэгдсэн нь 5.4 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 530 бүртгэгдсэн нь 10.9 хувиар, жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 2793 бүртгэгдсэн нь 33.6 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 12853 бүртгэгдсэн нь 8.8 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 806,345 бүртгэгдсэн нь 0,12 хувиар тус тус буурсан бол танхайрах зөрчил 2579 бүртгэгдсэн нь 2 дахин өссөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 35 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 10 цаг 0 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 14 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 17 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 19 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 38 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 23 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 35 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 31 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 4 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top