x

Батлан хамгаалах салбарт эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийнэ

УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут 6 дугаар сарын 4-ний өдөр БХЯ-ны харьяа байгууллагууд, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газар болон нэгтгэл, анги, салбарын удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Хурлын эхэнд салбарын сайд Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийх болсныг мэдэгдэв. Тэрээр сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг сэтгэл зүйн сорилттой уялдуулах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сэтгэл зүйн сургалтыг өргөжүүлэх мөн үүргээ сайн гүйцэтгэж буй алба хаагчдыг урамшуулах тухай онцлов.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлсэн үгэндээ "Нэгдүгээрт, цэргийн алба бол сахилга хариуцлагын зөрчилгүй орчин байх ёстой. Цэргийн тангаргийн утга учир үүнд оршдог. Сахилгын зөрчилгүй хамт олныг онцгойлон дэмжинэ. Сэтгэл зүтгэлтэй удирдлага, алба хаагчдын ажил газар дээрээ илт харагддаг. Хоёрдугаарт, удирдах албан тушаалтныг томилохдоо биеэ удирдах чадвар, бусдад үзүүлэх эерэг нөлөөлөл, сэтгэл зүйн тогтвортой байдлыг нь сорилт, тестээр тандан тогтоож байж шийдвэрлэх болно.

Гуравдугаарт, энэ онд ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академи, Цэргийн нэгдсэн дээд сургууль болон гадаадын цэргийн сургуулийг төгсөж буй шинэхэн офицер, дэслэгч нарыг бүгдийг нь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад хуваарилж, хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллуулж сургана.

Төв суурин газарт нэг ч хүн үлдэх ёсгүй. Үүний тулд анги, байгууллагууд шинэ боловсон хүчнээ ажлын байранд нь дадлагажуулахдаа Ахмадын зөвлөл, бэлтгэл офицеруудын мэдлэг, туршлагад түшиглэх хэрэгтэй" хэмээн тэмдэглэлээ. Мөн тэрээр хууль эрх зүйн шинэчлэл, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах тогтолцоо болон сурагчдад цэрэг-эх оронч үзэлтэй, ёс зүйтэй хүн байх хүмүүжил олгоход анхаарах чиглэлүүдийг танилцууллаа.

Үүний дараа ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өгөв. Тэрээр Батлан хамгаалахын сайдын тушаалыг бүх түвшинд ягштал хэрэгжүүлж, үр дүн гаргахыг хатуу санууллаа.

Цаашид сахилга хариуцлага алдахгүй байхад онцгой анхаарах ёстойг дурдаад, саяхан болсон харамсалтай үйл явдалд шат шатанд нь хариуцлага тооцно гэдгийг мэдэгдэв. Түүнчлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг бүрэн камержуулах ажлын явцыг танилцуулж, хугацаат цэргийн алба хаагчдын ар тал, хангалтыг сүүлийн жилүүдэд 100 хувь шинэчилсэн зэрэг эерэг үр дүнгүүдийг дурдлаа.

Дэслэгч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайдын хэлсэнчлэн ҮБХИС-ийн ЦНДС-ийг дүүргэж буй шинэхэн дэслэгч нарыг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангид салааны захирагчаар томилно гэдгийг дурдаж, үүний өмнө чадварлаг цэргийн дарга болгон төлөвшүүлэх үүрэг бидний өмнө байна. Салааны захирагч бол нэг талаараа багш юм.

Тэдэнд хугацаат цэргийн алба хаагчдаа манлайлах, командлах, дайчдынхаа сэтгэл зүйн байдлыг мэдрэх чадварыг суулгах ёстой гэдгийг онцлон тэмдэглэж, урин дулаан цаг эхэлсэнтэй холбогдуулан ээлжийн амралтаа авсан алба хаагчидтай эргэх холбоотой байж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанга сахиулахыг ч анхааруулав.

Мөн тэрээр "Эцсийн дүндээ Зэвсэгт хүчний тогоонд буй бид бол нэг гэр бүл. Бид л нэгнээ хайрлаж, дэмжих ёстой" хэмээн онцлоод сайдын өгсөн үүрэг чиглэлийг биелүүлэхийг удирдах бүрэлдэхүүнд даалгасан юм.

Хурлын төгсгөлд Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба 6 дугаар сарын 20-ны дотор салбарын хэмжээнд эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийхтэй холбоотой 11 төрлийн үүрэг чиглэл өглөө. Дэд сайд "Хүн төвтэй хөгжил, шинэчлэлийн жил"-ийг бодитоор хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг мөн сануулан, оролцогчдод ажлын амжилт хүссэн юм

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 23 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top