x

Израиль, Ираны хооронд эхэлсэн сөргөлдөөн дэлхий дахинд аюул учруулж мэдэхээр байна

Израиль зургаадугаар сарын 13-ны шөнө Иран дахь цөмийн болон пуужингийн чухал байгууламжуудад цохилт өгснөөр хоёр улсын хооронд удаан үргэлжилсэн сөргөлдөөн бүрэн хэмжээний дайнд хүрэх эрсдэлтэй болсон. “Боссож буй арслан” нэртэй энэ ажиллагаанд Израилийн 200 гаруй сөнөөгч онгоц оролцож, Ираны 100 гаруй цэгт 330 пуужингийн цохилт өгсөн байна. Цохилтын бай болсон байгууламжуудын дотор Натанз, Исфахан зэрэг цөмийн гол төвүүд, агаарын довтолгооноос хамгаалах систем, цэргийн удирдлагууд, мэргэжилтнүүд байсан бөгөөд Ираны мэдээлснээр найман мужийн 60 объект устаж, 224 хүний амь нас хохирсон аж.

Хариуд нь Иран улаан өшөөний тугаа Жамкаран сүм дээр мандуулж, Израилийн Тель-Авив, Иерусалим зэрэг хотуудад олон давалгаат пуужингийн цохилт хийсэн. Тэд F-35 болон F-16 онгоц байрладаг цэргийн баазууд, зэвсгийн үйлдвэрүүд, удирдлагын төвүүдэд цохилт өгч, анх удаа шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан нь цэргийн шинэ түвшинд гарсныг харуулж байна.

Энэ зэвсэгт мөргөлдөөн нь зөвхөн хоёр улсын асуудал биш, бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байгаа нь тодорхой. Шинжээчдийн таамаглалаар хэрэв дайны явц удаан үргэлжилбэл Иран ашигтай байр суурь эзлэх боломжтой бөгөөд Израиль хурдан ялалт байгуулж чадвал л өөртөө ашигтай байх болно. Хэрэв сөргөлдөөн бүрэн хэмжээний дайн болон хувирвал Египет, Ливан, Сири, Йемен, Пакистан, Афганистан зэрэг улс татагдан орж болзошгүй. Тэр үед Ойрхи Дорнодын байдал олон жилээр тогтворгүйжиж, олон улсын эдийн засагт хүчтэй доргилт өгөх магадлалтай.

Оросын хувьд нөхцөл байдал ээдрээтэй. Нэг талаар Иран бол Оросын стратегийн холбоотон, нөгөө талаас Израильтай дипломат харилцаатай. Москвагийн хувьд цохилтыг буруушаан зохицуулалт хийхийг оролдсон ч сөргөлдөөний хурц хэлбэр нь дипломат хүчин чармайлтыг тасалдуулж байна. Гэсэн ч геополитикийн энэхүү сүүдэр дор Орос эдийн засгийн ашиг олж эхэлжээ. Нефтийн үнэ өсөж, алтны үнэ нэмэгдэж байгаа нь Орост богино хугацаанд ашигтай. Хэрэв Иран Ормузийн хоолойг хаавал энэ ашиг улам нэмэгдэнэ. Мөн АНУ Израилийг дэмжихэд илүү анхаарах болсон нь Украиныг дэмжих байр суурийг нь суларч, энэ нь Оросын хувьд бас нэг давуу тал болжээ.

Цаашид нөхцөл байдлыг зөөлрүүлэх боломж бий ч эцсийн шийдвэр Тегеран болон Тель-Авивын удирдагчдын улс төрийн үнэлгээ, хариу үйлдлийн ухаалаг тооцооллоос ихээхэн шалтгаална. Израилийн цохилт нь Ираныг цөмийн зэвсгээ бүтээх үйл явцыг бүр мөсөн зогсоохын оронд улам хурдасгах эрсдэл дагуулж байна. Иран цаашид "бохир" цөмийн бөмбөг үйлдвэрлэх хүчин чадалд хүрч магадгүй.

Эцэст нь, Израиль-Ираны хурц сөргөлдөөн нь бүс нутгийн дайнд шилжих эрсдэлтэй бөгөөд дэлхийн геополитикт хүчтэй цохилт өгөх нөхцөл бүрдэж байна. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг аль болох эрт, ухаалаг, үр дүнтэй дипломат зохицуулалтыг эрэлхийлэхгүй бол Ойрхи Дорнод дахь энэхүү галыг намжаахад хэтэрхий оройтсон байж болзошгүй.

Эх сурвалж: Iz.ru, Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top