x

Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны эхэнд Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонслоо.

Манай улсад 213 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 10,2 мянга нь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин тогтворгүй, хамгаалалт сул, хэрэгжилтийн шатанд байгаа хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдал хангагддаггүй зэргээс шалтгаалж энэхүү хуулийг санаачилжээ.

Анхдагч хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх, бизнес эрхлэгчдийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, салбар гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх, шударга өрсөлдөөнийг дэмжиж, төрийн оролцоог багасган, бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулах юм.

Үргэлжлүүлэн Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг танилцууллаа. Үүний дараа Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк болон орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хийв.

Улсын хэмжээнд 1446 мянган өрхийг 11,2 их наяд төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээлд хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар орчин үеийн инженерийн дэд бүтцэд холбогдоогүй байшин, гэрт амьдардаг өрхийн тоо нийслэлд 262,8 мянгад хүрчээ. Хуулийн төсөл батлагдсанаар орон сууцны банк байгуулагдаж жил бүр олгох орон сууцны зээлийн хэмжээ 2.2 дахин нэмэгдэнэ хэмээн хууль санаачлагчид үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /зэсийн АМНАТ-ийн тухай/-ийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийсэн юм. Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох асуудлыг тусган, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын болон баяжуулалтын үйл ажиллагааг зохицуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн салбараас орон нутаг хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийн баталгаа, төлөвлөгөө боловсруулах зэрэг зохицуулалтыг хийхээр тусгажээ.

Хуралдааны төгсгөлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хийлээ. Манай орны нийт газар нутгийн 76.8 хувь нь их бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн, үүнээс 22.9 хувийг доройтсон газар нутаг эзэлж байгаа нь экологийн тэнцэл алдагдах бодит эрсдэлийг дагуулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр тусгай хамгаалалттай газар нутгийн олон улсын бүртгэл, мэдээллийн системтэй нийцүүлэн тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээг шинээр томьёолох, улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц болон дурсгалт газар нутаг гэж ангилах, тусгай хамгаалалттай газар нутагт нутгийн иргэдийн уламжлалт мал маллах, өвөлжөө хаваржааны газар ашиглах, ахуйн хэрэглээний зориулалтаар хадлан авах, ойн дагалт баялаг, байгалийн ургамал, мод ашиглах зэргээр үр өгөөж хүртэх зэрэг боломжтой болох юм.

Хүн амын өсөлт, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хот, суурин газрын ногоон байгууламжийн асуудлыг бие даасан байдлаар авч үзэх нийгэм, цаг үеийн хэрэгцээ шаардлага үүссэн тул Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төсөлд ногоон байгууламжийн кадастр, мэдээллийн нэгдсэн цахим систем бий болгох, суулгац үржүүлгийг зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газарт хэрэгжүүлэх боломжийг нээх, ногоон байгууламжийн санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоог бий болгож, иргэн, хуулийн этгээдийн оролцоонд суурилсан хамтын хариуцлагын механизм, урамшууллын тогтолцоог бий болгохоор тусгасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top