Нийслэл Улаанбаатар хотод замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчлийн торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломж бүрдлээ.
Жолооч та https://ubtraffic.mn/ сайтад хандан өөрийн тээврийн хэрэгслийн зөрчлийг нотлох баримтын хамт шалгаж, торгуулиа шууд онлайнаар төлөх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.



