x

Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ

Улаанбаатар хотын бохир усны төвлөрсөн систем 1963 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1100 гаруй км урт шугам сүлжээгээр дамжуулан нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгжид үйлчилж байна. Гэвч тус сүлжээний 58 хувь нь 30-60 жилийн насжилттай болсон. Мөн 86.7 км шугамын ашиглалтын хугацаа дууссан нь инженерийн дэд бүтцийг шинэчлэх шаардлага тулгарсныг харуулж байгаа юм. Иймд "Хөрсний ус, үерийн хамгаалалт" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэж дэмжигдээд буй.

Төсөл хэрэгжсэнээр нийт 40 орчим км бохир усны шугамыг шинэчилж, 350 гаруй худгийг засварлах бөгөөд үүний үр дүнд шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20-30 хувиар нэмэгдэж, ашиглалтын хугацаа 30-50 жилээр уртасна. Мөн системийн эвдрэл, доголдол, бөглөрөл мэдэгдэхүйц буурч, өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэглээг хангах суурь нөхцөл бүрдэх юм.

Төсөлд "Шуудуу ухалгүйгээр доторлох" орчин үеийн технологийг ашиглана гэдгээрээ онцлогтой. Энэхүү технологи нь зам талбайг эвдэхгүйгээр шугам сүлжээг шинэчлэх боломж олгоно. Үүний зэрэгцээ тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл зэрэг барилгын ажлын сөрөг нөлөөлөл хамгийн бага түвшинд хадгалагдах давуу талтай.

Үүний үр дүнд бохир усны алдагдал, нэвчилт буурч, хөрс болон газрын доорх усны бохирдол багасна. Мөн бохирдлоос үүдэлтэй үнэр, халдварын эрсдэл буурч, олон нийтийн эрүүл ахуйн нөхцөл сайжрах юм.

Түүнчлэн ус зайлуулах системийн хүчин чадал нэмэгдсэнээр бохир усны халилт, бөглөрөл буурч, нийслэлийн үерийн эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Энэ нь хотын гамшгийн эрсдэлийг бууруулах, дэд бүтцийн бэлэн байдлыг сайжруулах чухал алхам болно.

Тус төсөл нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байгаа бөгөөд хотын дэд бүтцийн шинэчлэл, байгаль орчны хамгаалал, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой юм. Мөн төслийн хэрэгжилт нь жижиг, дунд бизнесүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байр бий болгох, инженер техникийн салбарын ур чадварыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон талт эерэг үр нөлөөг авчрах төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 25 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 28 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 47 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 16 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top