x

Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын өгсөн чиглэлийн дагуу ХХААХҮЯ-ны холбогдох газрууд, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг тодорхой тооцоо судалгаа хийж, эхний ээлжид 5 аймгийг сонгон, түүхий эд бэлтгэлийн төв байгуулан, малын түүхий эд, арьс, ширийг хаягдалгүй бэлтгэн, нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр болсон.

Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны холбогдох газрууд, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Мал эмнэлгийн ерөнхий газар, судалгаа хөгжлийн байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоод хамтран зүүн бүсийн аймгуудад түүхий эд бэлтгэлийн төв байгуулах, нийлүүлэлтийн сүлжээг зохион байгуулах, түүхий эдийн нөөц, боломжийг үнэлэх зорилгоор “Зун, намрын улиралд арьс ширэн түүхий эд бэлтгэх” хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг тавдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад зохион байгууллаа.

Уулзалтад зүүн бүсийн аймгуудын холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөлөл хамрагдаж, түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, боломжийг тодорхойлж, дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүхий эд бэлтгэлийн төв байгуулах, стандартын шаардлага хангасан түүхий эдийн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцов.

Мөн Хөвсгөл, Архангай аймгийн холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөллийг хамруулсан “Зун, намрын улиралд арьс, ширэн түүхий эд бэлтгэл” хэлэлцүүлгийг зургаадугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны харьяа байгууллагуудаас гадна “Булигаар” ХК, “Дархан нэхий” ХК, “Мон-Ирээдүй” ХХК, “Их-Эргэлт” ХХК зэрэг арьс шир боловсруулах үйлдвэрүүд оролцсон нь онцлог байв гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 25 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 28 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 47 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 16 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top