x

Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо

Өнөөдөр (2026.06.08) Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Түүхэн энэ өдөр буюу 1926 онд Монголын анхны хүүхдийн хэвлэл болох "Залгамжлагч" сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарч байсан түүхтэй. Мөн энэ өдөр дэлхий дахинд хүүхдийн хэвлэл үүссэний 275 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.

Ойн хүрээнд Монголын хүүхдийн хэвлэлийн хөгжлийн түүхийг харуулсан үзэсгэлэн дэлгэж, "Залгамжлагч" сэтгүүл, "Пионерийн үнэн" сонин, "Хойчийн ирээдүй" сэтгүүл зэрэг үе үеийн хүүхдийн хэвлэлүүдийг олон нийтэд танилцууллаа.

Мөн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалалын ерөнхий газрын Сургалт, судалгааны төвөөс эрхлэн гаргасан "Захиа" хүүхэд өсвөр үед зориулсан итгэл найдварын цуврал ном-ын" анхны нэгдүгээр дэвтрийг олон нийтэд танилцууллаа. "Захиа" ном нь зорилтот бүлэг рүү чиглэсэн, хүүхэд өсвөр үеийн сэтгэлзүйг дэмжих, сэтгэл санааны хүчирхийллэс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах тусламж үзүүлэх зорилготой бүтээл болсон юм.

Арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат багш Ц.Түвшинтөгс, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.Даариймаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын удирдлага, ажилтан албан хаагчид болон салбарын төлөөллүүд, зохиолч, сэтгүүлч нарын төлөөлөөс оролцлоо.

Хүүхдийн хэвлэл нь зөвхөн мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй Монголын нийгэм, соёл, боловсролын хөгжлийн түүхийг хадгалсан үнэт өв болохыг онцоллоо. Монголын олон нэрт зохиолч, сэтгүүлчдийн анхны бүтээлүүд хүүхдийн сонин, сэтгүүлийн хуудсанд нийтлэгдэж байсан бөгөөд тухайн үед идэвхтэн бичигчээр ажиллаж байсан олон хүүхэд хожим нь нэртэй сэтгүүлч, зохиолч болсон түүхтэй.

Түүхэн баримтаас үзвэл, "Пионерийн үнэн" сонин нэгэн цагт 200 мянга гаруй уншигчтай, "Залгамж" сэтгүүл 50 мянга гаруй захиалагчтай байжээ. Энэ нь хүүхдийн хэвлэл ямар өргөн хүрээтэй, хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд ямар чухал үүрэг гүйцэтгэж байсныг илтгэн харуулж байна.

Хүүхэд бол хязгааргүй төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас чадварын ертөнц. Тиймээс хүүхдийн дуу хоолойг түгээж, мэдлэг мэдээллээр хангаж ирсэн хүүхдийн хэвлэл мэдээллийн салбарын 100 жилийн түүх нь Монголын боловсрол, соёлын хөгжлийн салшгүй нэгэн хэсэг билээ гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газараас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 26 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 29 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 32 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 47 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 16 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top