x

Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийт 29,920 ам метр талбайд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалт нь гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дасгалын талбай, ногоон байгууламж, усан оргилуур болон гадна тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэхээр төлөвлөж мөн Спорт цогцолборын барилгын нэгдүгээр давхарт албан хаагчдын өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө, агуулах, хоолны заал, хувцас солих болон бэлтгэлийн өрөө зэрэг шаардлагатай өрөө тасалгааг иж бүрнээр нь төлөвлөжээ.

Харин хоёрдугаар давхарт үндсэн сагсан бөмбөгийн заал, дасгалжуулалтын талбай бүхий жудо, бөх, заалны хөлбөмбөг, волейбол зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломжтой олон зориулалтын заал болон хананд авиралтын хэсэг болон гуравдугаар давхарт үзэгчдийн суудал, камер болон шүүгчийн өрөө, ашиглалттай дээврийн талбайг тус тус төлөвлөв.

Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд бүтээн байгуулалт ашиглалтад орсноор иргэдийн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх орчин нөхцөл бүрдэх юм.

Мөн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүс, авто болон дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилтыг шийдсэнээрээ онцлогтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 26 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 29 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 32 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 47 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 16 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top