x

Рюкюгийн хоолны өв дахин сэргэж байна

Одоогийн Японы өмнөд хэсэгт оршдог Рюкюгийн хаант улс 450 жилийн турш цэцэглэн хөгжсөн ч колоничлол, дайны дараах соёлын өөрчлөлтөөс болж түүний өвөрмөц хоолны уламжлал бараг мартагдахад хүрчээ. Гэвч өнөөдөр уламжлалт эмчилгээ, нутгийн амьдралын хэв маягийг хослуулсан шинэ үеийн эмэгтэйчүүдийн ачаар Рюкюгийн эртний нэгдмэл хоолны соёл дахин сэргэж байна.

Окинавагийн Урума хот дахь хоёр давхар сууцныхаа гал тогоонд хоол хийх зааварчилгаа өгч буй Юүкиэ Миягуни хэмээх эмэгтэй хэлэхдээ, “хүний хэл маш олон зүйлийг илэрхийлдэг” гэнэ. Уламжлалт Хятадын анагаах ухааны (TCM) эмч, Рюкюгийн хоолны мастер Миягуни анхны удаа надтай уулзахдаа хэлний өнгө, чийгшил, хагарал зэргийг ажиглаж, илүү шоколад, өглөө бал хэрэглэж, тослог хүнс нэмэхийг зөвлөв. Тэрбээр энэ бүхнийг цусны эргэлт сайжруулах, арьс хуурайшилт багасгах зорилгоор тайлбарлажээ.

Рюкюгийн хоолны уламжлал ХII зуунаас эхтэй. Тухайн үед арлууд Тайван, Хятад, Солонгос, Сиам зэрэг улс оронтой худалдаа хийж, орон нутгийн орц найрлагыг (гашуун гуа, шикуваса жүрж, ягаан төмс, далайн замаг) гадаадын техник, амтлагчаар баяжуулжээ. Хятадчууд ургамал, цай, гахайн мах авчирч, Солонгосчууд даршлах аргыг танилцуулсан бол Сиамын худалдаачид индика будаа авчирсан байна.

1429-1879 оны хооронд тус арлууд Рюкюгийн Хаант Улс нэрээр хагас бие даасан улс байв. Хааны ордонд дипломат зоогийн зориулалттай “ордонгийн хоол” буюу Ukwanshin Ryori нэртэй тансаг зоог бэлтгэдэг байжээ. Харин ард иргэдийн хоол нь илүү энгийн боловч уламжлал, эрүүл мэндийн зарчмыг шингээсэн байдаг.

Хаант улс Японд нэгтгэгдсэн 1879 оноос хойш энэ соёл гадаадын түрэмгийлэл, түргэн хоолны дэлгэрэлт, эдийн засгийн хямрал зэргээс болж мартагдах аюулд орсон ч сүүлийн жилүүдэд сэргээх хөдөлгөөн эрчимжжээ. Миягуни шиг эмэгтэйчүүд энэхүү өв соёлыг судалж, олон нийтэд зааж, тархуулах замаар үргэлжлүүлж байна.

Миягунигийн хийж буй хоол бол гашуун гуатай чанпару – гахайн мах, өндөг, тофу зэргийг хольж хуурсан энгийн хэрнээ тансаг хоол юм. Чанпару гэх нь “холих” гэсэн утгатай бөгөөд Рюкюгийн олон соёлын уусмалыг бэлгэддэг. Мөн тэрбээр чимами тофу (гүнжидтэй газрын самрын зөөлөн желе), агү (удаан чанасан гахайн мах), умибудо (далайн усан үзэм) зэрэг уламжлалт хоолыг түндябүн гэх лакан тавагт хийж тавьдаг байна.

Миягуни өөрийн судалгаанд 18-р зууны хааны эмчийн бичсэн Gozen Honzō номыг ашигладаг бөгөөд энэ нь Рюкюгийн хоолны ургамал, амьтан, хоол хийх аргын тухай маш дэлгэрэнгүй өгүүлдэг ажээ.

Харин өөр нэг мэргэжилтэн Казүми Кайо гэх эмэгтэй энэ соёлын тухай сонирхлыг ээжээсээ авсан гэдэг. Тэрбээр одоо Yonner Food гэх нэртэй хоолны сургалт явуулж, нутгийн зах зээл дээрээс орцоо цуглуулж, оролцогчдод хамтдаа хоол хийж түүх, эрүүл мэндийн талаарх ойлголт өгдөг байна.

Окинавагийн ард түмний урт наслалтыг тэжээж байсан энэхүү хоолны дэглэм өнөөдөр барууны нөлөөнд автсан хурдан хоолоор солигдож, амьдралын хэв маягтай холбоотой өвчлөл нэмэгдэх болсон тул 2016 онд нутгийн засаг захиргаа Ryukyuan Cuisine Masters хөтөлбөрийг санаачилжээ.

2019 онд “Рюкюгийн Хоолны Үл тасарсан өв” нэрээр энэ соёлыг Японы үндэсний соёлын өвд бүртгэж, Рюкю хоолны хадгалалт, түгээн дэлгэрүүлэлтийн холбоо байгуулагдсан. Одоо Наха хотод байрлах Suitenrou зэрэг ресторанууд ардын болон ордны хоолыг нэг дор санал болгож байгаа бол Kuninda ресторанаар дамжуулан уламжлалт цэстэй оройн хоолоор зочлох боломжтой.

Хоол судлаач Миягуни, Кайо нарын үзэж буйгаар энэ өв соёлыг хадгалахад хамгийн чухал зүйл бол гал тогоонд гараараа хийж сурах, бусдад заах явдал юм. “Хэрвээ бид Рюкюгийн хоолыг алдах юм бол Окинавагийн үнэт зүйл, үнэмшил алдагдана” хэмээн тэд хэлж байна.

Эх сурвалж: BBC.com

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top