x

Victoria’s Secret загварын шоуг энэ жил хамгийн цөөхөн хүн үзжээ

Жил бүр зохион байгуулагддаг Victoria’s Secret дотуур хувцасны загварын шоу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 2-ны орой ABC сувгаар цацагдсан юм.

Олон жилийн турш CBS сувгаар цацагдаж байсан шоу энэ жил сувгаа сольсон нь үзэгчдийн тоогоо өсгөх зорилготой байв. Гэвч энэ оролдлого амжилтад хүрсэнгүй.

1995 оноос эхэлсэн алдартай загварын шоу энэ жил түүхэндээ хамгийн цөөн үзэгчтэй байж, өнгөрсөн оны муу үзүүлэлтээ улам ахиулжээ.

Nielsen судалгааны байгууллагын гаргасан тоо баримтаас харвал уг шоуг 3.3 сая хүн үзсэн байна. Ердөө таван жилийн өмнө Victoria’s Secret нь 10 сая орчим үзэгчтэй байжээ. Тэр цагаас хойш энэ тоо тасралтгүй уруудаж байна.

“Victoria’s Secret” брэндийн үнэ цэнэ унахтай зэрэгцэн уг шоуг эзэмшигч L Brands компанийн хувьцааны үнэ мөн унаж байгаа юм.

Бүтээгдэхүүнийх нь борлуулалт муу байгаагаас L Brands энэ онд 20 дэлгүүрээ хаасан. 2019 онд тэд Henri Bendel брэндийн дор ажиллуулдаг бүх 23 дэлгүүрээ хаахаар болсон.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Ян Сингер хоёр жил ажилласны дараа өнгөрсөн сард албан тушаалаа орхисон. Дотуур хувцасны бизнес нь уналтад орсон тул L Brands усны хувцасны бизнест шилжих талаар төлөвлөж эхэлсэн аж.

Харин Victoria’s Secret шоу ирэх жил зохион байгуулагдах уу болов уу?

Эх сурвалж: Quartz

Холбоотой нийтлэл: Адриана Лима 19 жилийн дараа сахиусан тэнгэрийн далавчаа орхилоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top