x

Victoria's Secret-ийн эзэнт улс нуран унаж байна

"Victoria's Secret компанийн захирал шүүмжлэлийн шахалт, дарамтаас болж огцорлоо"

Дэлхийд нэртэй бренд Victoria's Secret өнчирлөө. Компанийн Ерөнхий захирал Ян Сингер огцорлоо. Сүүлийн үед уг брэндийг дайрсан шүүмжлэлийн шуурга түүнийг огцроход хүргэв. Брэндийг “орчин цагийн шаардлагад нийцэхгүй сексизм гаргасан, хүмүүсийн цөөнхөд хүндэтгэл үзүүлээгүй” гэж буруутгаж байгаа юм. Тэд зөвхөн бүгдийн дуртай, олныг айлмайруулсан очир эрдэнийн шигтгээтэй бюстгальтер хийдэг.

Эмэгтэй хүний дотуур хавцасны Victoria's Secret брэндийг атгадаг L Brands Inc. компанийн ерөнхий захирал Ян Сингер энэ шүүмжлэлийг  давж чадалгүй  огцорлоо. Компанийн маркетингийн захирал Эдуард Резек хэдхэн хоногийн өмнө трансжендер ба plus-size моделиудыг шоундаа авахгүй гэж ярьснаас дуулиан эхэлсэн тухай Hollywood Reporter сонинд өгүүлсэн байв.

Vogue сэтгүүл брэндийн үзүүлбэр дээр трансжендер ба plus-size моделиуд харагдахгүй байна гэсэн шүүмжлэлд хэрхэн хандаж буйг нь Эдуард Резекаас асуусан байна. Тэр “Брэндэд тийм бүсгүйчүүд хэрэггүй, Victoria's Secret-ийн худалдахыг хүсч байгаа фантазид тэд таарахгүй” гэж Резек хариулжээ.

Хожим Victoria's Secret брэндийн твиттер дэх албан ёсны хуудсаар Резек уучлалт гуйсан байв. Тэр уучлалт гуйсан ч Кармен Каррера (трансжендер), Тесс Холлидей (модель plus-size) зэрэг загвар өмсөгчид шүүмжлэлээ үргэлжлүүлж, Victoria's Secret брэндийн бодлогыг шүүмжилсээр байна. Үүний улмаас CEO брендаас явах нь зүйтэй гэж Ян Сингер үзсэн ба тэр талаараа ямар нэг тайлбар өгөөгүй.

Модел" Ясмин Вейналдум, Барбара Палвин, Винни Харлоу, Суи Хэ, Белла Хадид, Ламика Фокс

Hollywood Reporter сэтгүүлээс тодруулснаар, Ян Сингер компанид 2016 онд ирээд түүнийг хөгжүүлэхэд чадлаараа зүтгэсэн ч Victoria's Secret санхүүгийн хямралтай учирч, энэ онд худалдаа нь 5 хувиар унасан байв.

Олны хайртай брэндийг эртнээс дайран давшилж эхэлсэн тул одоо тэдэнд шинэ эргэлт хэрэгтэй байна. Резак ярьсны дараа Канадын транссексуаль блогчин Жижии Горжез YouTube дээр «SHAME ON YOU Victoria's Secret» (Victoria's Secret чамд ичгүүр) нэртэй видеог нийтэлжээ. Тэр “Энэ брэндийг худалдан авах нь түүнд ихээхэн баяр хөөр байсан. Одоо бол түүнийг худалдан авахгүй” гэж зарлав. Жижи 1995 оноос хойш загварын ертөнц их өөрчлөгдлөө. Биеийн өөр өөр хэлбэр нь өнөө цагт хэрэгтэй гэж онцолсон байв. Худалдан авагчид дунд трансжендер байгааг мартах ёсгүй хэмээн тэр хэлжээ.

Тэр Victoria's Secret хөхний даруулгаа тайлаад “эд ингээд үйлчлүүлэгчээ алдлаа” гэсэн байв.

Victoria's Secret  нь эмэгтэйчүүдийн дотуур хавцас, хувцас, гоо сайхны бараа гаргадаг Америкийн хамгийн алдартай компани бөгөөд түүний бүтээгдэхүүнийг Адриана Лима, Жижи ба Белла Хадид нарын моделиуд танилцуулдаг. Компани нь “сахиусан  тэнгэрүүд” гэх загвар өмсөгчдөөрөө олныг байлдан дагуулсан юм. Жил бүр дэлхийн янз бүрийн хотуудад явуулдаг шоу нь 2018 оны арваннэгдүгээр сарын 8-нд тун амжилтгүй өнгөрөв. Загварын ертөнц өөрчлөгдөж байна. Тэр нь орчноо дагаад хувирч, харин брэндийн сахиусан тэнгэрүүд нь хамгийн үзэсгэлэн төгс ягаан зүүд хэвээр үлджээ. Муу зүйл байхгүй л дээ. Шүүмжлэгчдийн дунд атаархагч нар их байгаа нь мэдээж. Гэхдээ...

М.Цогт

Холбоотой нийтлэл: Адриана Лима 19 жилийн дараа сахиусан тэнгэрийн далавчаа орхилоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 23 цаг 49 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top