x

Адриана Лима 19 жилийн дараа сахиусан тэнгэрийн далавчаа орхилоо

Зөвхөн загварыхан ч биш хүн бүрийн хүсэн хүлээдэг, үзэх дуртай, жинхэнэ хүлээлт үүсгэдэг "Victoriа’s Secret"-ийн шоу Нью-Йорк хотноо арваннэгдүгээр сарын 9-ний өдөр болж өнгөрлөө. Шоуны бүрэн бичлэг арванхоёрдугаар сарын 2-нд ABC сувгаар цацагдах юм.

Энэ удаагийн шоунд Адриана Лима, алдартай сахиусан тэнгэрүүд болон олны хайртай загвар өмсөгчид Кендалл, Жижи, Белла нар оролцож, Fantasy Bra-г Шведийн модель Эльза Хоск танилцуулсан билээ.

Энэ удаагийн "Viсtoriа’s Secret" шоу домогт сахиусан тэнгэр, супер модель Адриана Лимагийн хувьд сүүлчийнх нь болж, 19 жилийн дараа тайзнаас бууж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Өдгөө 37 настай Адриана шоу эхлэхээс өмнө өөрийн инстаграм хуудаснаа Victoria's Secret-ийн тайзнаас бууж буйгаа мэдэгдэж, "Хүндэт Виктория, надад дэлхийг харуулсанд, өөрийн нууцаасаа хуваалцсанд мөн надад далавч өгөөд зогсохгүй хэрхэн нисэхийг зааж өгсөнд баярлалаа" хэмээн бичжээ.

Бразилийн супер модель анх Victoria's Secret-ийн загварын тайзнаа 1999 онд алхаж, 2000 онд тус брэндийн сахиусан тэнгэр болж байв. Тэрээр Victoria's Secret-ийн тайзыг хамгийн олон жил "эзэгнэсэн" сахиусан тэнгэр бөгөөд "Fantasy Bra"-г нийт гурван удаа танилцуулж, тус брэндийн хамгийн үнэ цэнэтэй модел байсан юм. 

Ингээд та бүхэндээ 2018 оны "Victoriа’s Secret"-ийн  23 дахь удаагийн шоуны зургаас толилуулж байна. 

Б.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм 4 мин Өвлийн олимпын Уран гулгалтын багийн төрөлд АНУ тэргүүлж байна 5 мин Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? 8 мин АНУ Ирантай худалдаа хийдэг орнуудад татвар ногдуулна 10 мин Хууль бусаар архи үйлдвэрлэж байсан үйлдлийг таслан зогсоов 11 мин Иргэдийн гомдлын дагуу хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулна 13 мин Цаначин Б.Ачбадрах гурван олимпод дараалан оролцсон анхны монгол тамирчин болов 28 мин УИХ-ын дарга Н.Учрал маршал Х.Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв 29 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 30 мин Милан Кортина-2026 олимпыг үзэх 11 шалтгаан 15 цаг 26 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ 15 цаг 36 мин Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна 15 цаг 43 мин АНУ: Ирантай худалдаа хийдэг орнуудын татварыг нэмэгдүүлжээ 16 цаг 0 мин “Милан–Кортина 2026" олимпын түүхэн дэх анхдагч медаль 16 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 16 цаг 43 мин Японд парламентын доод танхимын ээлжит бус сонгууль болж байна 17 цаг 50 мин Уран гулгалтын багийн төрөлд АНУ тэргүүлж байна 18 цаг 5 мин Милан-Кортина 2026: Анхны алтан медалийг Швейцарын тамирчин хүртжээ 21 цаг 25 мин Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэдэхээр байна​ ​ 21 цаг 30 мин Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана 22 цаг 50 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжэ... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгу... Монгол ба түрэг хэлний холбоо Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Монгол Улс гангийн үйлдвэр барихаар олон улсын тендер зарлан... Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана АТГ долоо хоногт 105 гомдол шалгаж, 15-д нь хэрэг нээжээ Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо
Top