x

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч цалингаа шаардах эрхтэй юу?

Хуульч зөвлөж байна 

Сүүлийн жилүүдэд хувийн аж ахуй, нэгж байгууллага иргэдийг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй цалинг нь тохиролцож ажилд авах нь түгээмэл үзэгдэл болсон. Ажилд шинээр орж буй иргэд эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болж хөдөлмөрийн гэрээг заавал байгуулахыг ажил олгогчоосоо шаардах нь ховор байна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдлыг ашиглаж аж ахуй, нэгж байгууллагууд иргэдийг 1-6 сарын хугацаанд ажиллуулж байгаад цалинг нь өгөхгүй ажлаас халах тохиолдол нилээд гарч байна. Ажилтан ч ямар ч хөдөлмөрийн гэрээгүй юм чинь цалин хөлсөө олж авч чадахгүй гэдэгт итгээд орхидог нийтлэг үзэгдэл байна.

Хэрвээ таньд дээрх асуудал тулгарсан бол та доорх зөвлөгөөг анхаарна уу.

НЭГ. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч та ажил олгогчоосоо ажилласан хугацааны цалингаа шаардах эрхтэй

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг Улсын дээд шүүх 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолын 1.4-т

“Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ гэж тайлбарласан байна.

Иймд та хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн ажил олгогчоосоо ажилласан хугацааны цалингаа шаардах эрхтэй юм.

ХОЁР. Нотлох баримтаа бүрдүүл 

Ажил олгогчоосоо ажилласан хугацааны цалингаа та шаардахдаа шүүхийн журмаар нэхэмжлэл гаргана. Энэ тохиолдолд та өөрийгөө тус байгууллага, компанид хэдэн сарын хугацаанд ажилласан гэдгээ нотлох - өмнөх саруудад дансаар цалингаа авч байсан бол дансны хуулга, өөрийнхөө гүйцэтгэж байсан ажлын үр дүн, ажлын цагаа бүртгүүлж байсан бол бүртгэлийн мэдээлэл, шаардлагатай тохиолдолд таныг ажилласан гэдгийг нотлох гэрчүүд гэх мэт таныг ажиллаж байсанг нотлох бүхий л нотлох баримтуудыг цуглуулсан байх шаардлагатай.

Мэдээж шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх бөгөөд нэхэмжлэл хэрхэн гаргах тухай өмнөх зөвлөгөөтэй танилцана уу.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хэцүү юу? /http://www.inews.mn/a/226/

ГУРАВ. Зөрчлийн хууль бийг сануул 

Гэрээ байгуулаагүй юм чинь юу ч өгөх шаардлагагүй гэж боддог ажил олгогчид бий. Гэвч гэрээ байгуулах нь ажилтны биш ажил олгогчийн үүрэг бөгөөд хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол хүлээх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд заасан байдаг. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй ажил олгогчоос учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүн бол нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /1 нэгж нь 1 мянган төгрөг/ төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай аж.

Веритас партнерс хуулийн фирм Р.Идэрмөнх

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ажил олгогч (42.236.183.36)
    Ажил хийж чадахуу Монголчууд Гадаадад гарч ажил яаж хийдгийг яаж хийлгдэгийг яс махнаасаа мэдэрдэг Тиймд Солонгос мэтийн газарлуу зориудаар явуулах нь зев
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • Zochin (73.51.71.209)
    Khun ajil hiigeed tsalin avdag getel ug tsaling ugukhgui yavdal Mongol ulsad mash ikh baina
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • зззз (43.242.243.49)
    Ажил хийгээгүй байж шүүхэд өгөөд хий хоосон цалин авдаг хүмүүс олширох нь байна шүү
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 1 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 37 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 45 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 25 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 38 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 45 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 16 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 30 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 40 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 1 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 8 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 43 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 0 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 13 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 21 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top