x

Шүүхэд нэхэмжлэл гаргах хэцүү юу?

Хуульч зөвлөж байна

“Шүүхдэнэ” гэдгийг цөөнгүй иргэд заавал өмгөөлөгч хөлсөлж зардал гаргаад зардал чирэгдэлтэйгээр олон сар жил үргэлжлэх ажиллагаа гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэг дээрээ шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхэд хаана хандах, юу бүрдүүлэх ёстойгоо мэдэж байвал төсөөлсөн шиг чинь бэрх зүйл биш.  Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамжаас өөр ямараа нэг зардал гаргахгүй бөгөөд дараах зөвлөмжийг уншсан байхад тийм ч төвөгтэй санагдахгүй байх.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНДАА БАГТАЖ ГОМДЛОО ГАРГАХ

Хэн нэг хүнээс болж таны эрх чинь зөрчигдсөн гэж үзвэл та уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүхэд гомдол /нэхэмжлэл/ гаргаснаар таны эрх үүсч байна гэж ойлгож болно. Зарим хүмүүс үүнийгээ мэдээгүйгээс болоод шүүхэд хандах эрхээ алддаг. Учир нь “хөөн хэлэлцэх хугацаа” гэж зүйл бий. Тодруулбал, гэрээтэй холбоотой маргаан үүссэн бол 3 жил, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан бол 6 жилийн дотор шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаатай гэсэн үг.  Энгийнээр хэлбэл чамд хохирол учруулсан хүнээс шүүхийн журмаар хохирлоо гаргуулж авах буюу шаардлага гаргах хугацааг л хэлж байгаа юм. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан бол шүүх иргэний гомдол /нэхэмжлэл/ -ийг хүлээн авахаас татгалздаг.

ХАРИУЦАГЧ НОТЛОХ БАРИМТАА БҮРДҮҮЛ

Нэхэмжлэл гаргахад нэн тэргүүнд мэдэх зүйлийг дурдахад нэхэмжлэлийг хаана гаргах вэ гэдгээс эхэлнэ. Санхүү, хөрөнгө мөнгөтэй харилцаа бол гэрээ хэлцэл юу байгаагаа эх хувиар нь бэлд.

ЭРГЭЖ БУЦАХГҮЙН ТУЛД БҮРДҮҮЛЭХ ЗҮЙЛСЭЭ МЭД

Шүүхэд нэхэмжлэл гаргах асуудал нь энгийн нэг өргөдөл, гомдол гаргахаас ялгаатай. Нэхэмжлэл гаргах агуулга хэлбэр нь ямар байх талаарх зохицуулалтыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан байдаг учраас тэр шаардлагад нийцүүлсэн байх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл хэлбэрийн хувьд дараах зүйлсийг тусгаж, цуглуулсан байж хэрэг үүсгэнэ гэсэн үг.

Илүү нарийвчилсан зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр ямар байх талаар нэг бүрчлэн заасан байдаг.

Тодруулбал:

  1. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
  2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа хаяг
  3. Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа хаяг
  4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт
  5. Нэхэмжлэлийн үнэ
  6. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт зэрэг зүйлийг заавал тусгана.

Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа нь маш чухал юм. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргах тухай ойлголт нь хариуцагч, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүх, нэхэмжлэгчийн сонгон авсан, шүүхийн онцгой харьяалал гэсэн төрөлтэй байдаг. Хэрэв та хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргахаар болбол хариуцагчийн албан ёсны хаягыг бичих нь зүйтэй. Шүүх таны нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэний дараа хариуцагчийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар явуулдаг.

Хэрэв хариуцагч нь хаяг дээрээ байхгүй бол хаяг дээрээ байдаггүй гэсэн тухайн дүүргийн засаг даргын тодорхойлолтыг шүүхэд ирүүлдэг. Шүүх таны нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагааг хийсэн боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй байна гэж үзэн  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаана. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаа хийгдэнэ. Эрэн сурвалжлуулах ажиллагаа гэдэг нь нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд 70200 төгрөг төлөн нэхэмжлэл гаргах бөгөөд шүүхийн эрэн сурвалжлуулах шийдвэр гарсны дагуу цагдаагийн байгууллага эрж хайна. Энэ нь цаг хугацааны хувьд удаашрах, залгах эрсдлийг дагуулж байдаг.

Нэхэмжлэл дээр хариуцагчтай холбоотой мэдээллийг үнэн зөв бөглөхөөс хамааран шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа саадгүй, түргэн шуурхай ажиллах ажиллагааны үндэс нь болж өгнө гэж ойлгож болно. Шүүх хариуцагчийг нэхэмжлэл дээр дурдсан хаяг, утсаар нь дуудаж нэхэмжлэлийг гардуулдаг. Хариуцагчийн хаяг, утас нь тодорхой бус байвал шүүх хүлээн авахаас татгалздаг тул хариуцагчийн хаяг, утсыг нь тодорхой тусгаж өгөх нь нэн чухал асуудал юм.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, түүнийг нотолсон баримт, нэхэмжлэлийн үнэ /хэчнээн төгрөг, юу нэхэмжилж байгаагаа тодорхой бичсэн байх/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, энэ бүгдээс гадна хавсаргасан баримт бичиг баримт нь эх хувь буюу эх хувиар нь өгөх боломгүй бол нотариатаар батлуулсан байх шаардлагатай. Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь шүүх таны хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээний хөлсийг ойлгоно. УТхураамжийг бодохдоо нэхэмжилж байгаа үнийн дүнгээсээ бодож төлөх ба shuukh.mn хаягаар орж бодож болно. Үнийн дүн нь тодорхойгүй нэхэмжлэлд хуульд заасан 70.200 төгрөгийг төлнө.

Дээрх шаардлагыг хангасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэх боломжтой болно гэж ойлгож болно. Хэрэв нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу нэхэмжлэлийг буцаана. Монгол улсын Дээд шүүхийн тайланг авч үзэхэд нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах тохиолдол жил ирэх тусам ихсэж байна. Энэ нь нэхэмжлэл гаргахтай холбоотой дээрх зүйлсийг мэдэхгүйтэй холбоотой бөгөөд дутуу зүйлс авч ирээд дахин дахин буцаж байгаагаа “хууль шүүхийн процесс хүнд сурталтай, удаан бэрх зүйл юм” хэмээн эндүүрдэгтэй холбоотой юм.

Веритас Партнерс хуулийн фирмийн хуульч Ц.Мөнхзаяа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө Өчигдөр 11 цаг 58 мин Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Уржигдар 22 цаг 14 мин ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Уржигдар 20 цаг 23 мин Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав Уржигдар 19 цаг 47 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв Уржигдар 19 цаг 18 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно Уржигдар 18 цаг 23 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ Уржигдар 18 цаг 22 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна Уржигдар 18 цаг 21 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй Уржигдар 18 цаг 19 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ Уржигдар 18 цаг 15 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна Уржигдар 18 цаг 15 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана Уржигдар 18 цаг 13 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ Уржигдар 18 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ Уржигдар 16 цаг 58 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ Уржигдар 15 цаг 42 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив Уржигдар 15 цаг 19 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо Уржигдар 15 цаг 18 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав Уржигдар 15 цаг 17 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно Уржигдар 15 цаг 15 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри...
Top