x

Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт”

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болоод хоёр жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай иргэд Цахим хөгжлийн яам байгуулах болсон шалтгааныг, тэр нь яг ямар асуудал хариуцах ёстой болохыг таамаглах гээд чадаагүй юм. Угтаа тэр нь хүнд өвчний улмаас урт хугацааны эмчилгээ хийлгэсэн Н.Учрал гишүүний “эргэн ирэлт”-эд зориулсан намын даргын бэлэг байсныг хэн мэдлээ.

Ганц өөрт нь л зориулагдсан Цахим хөгжлийн яамыг байгуулсны дараа Н.Учрал сайд нэг хэсэг хийх ажлаа олохгүй мунгинасан. Дараа нь Засгийн газрын хуралдаан болгоны дараа аль нэг салбарын сайдын хажууд зогсоод хэдэн тооны зөвшөөрөл, лицензийг “цахимаар олгодог болсон” тухай мэдээлдэг ажилтай болсон билээ. Тухайлбал, БОАЖ-ын сайдтай зэрэгцэж зогсоод “Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалтын бүсэд газар эзэмшиж байгаа ААН-үүдийн мэдээллийг цахимд орууллаа” гэсэн нь хамгийн сүпер “сенсаац” болсон л доо. Тэрийгээ бас “шүгэл үлээх” энэ тэр гээд нэрлэчихсэн байлуу яалаа. Уг нь энэ мэт мэдээллийг ил тод байлгах нь салбарын яамдын хийх ёстой ажил л даа. Гэтэл тэр сайд нар нь цахимжаагүй байснаас болоод Засгийн газрын тэргүүн маань Н.Учрал гишүүнийг цахимжуулахад хүрсэн шиг байгаа юм.

Уг нь бол төрийн байгууллагын ажлыг цахимд шилжүүлэх, иргэд, ААН-үүдээс ирж байгаа өргөдөл гомдлыг цаасан хэлбэрээр авдаг, дарга даамал нар дарж хэвтээд хүнд суртал гаргадаг, авлига, ашиг сонирхлоо шингээдэг явдлыг хална энэ тэр улс орон даяар хөдөлгөөн өрнүүлээд явж байсан нь саяхан. Саяхандаа МАН эрх авахаас өмнө л дөө. Төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимд шилжүүлсний улмаас тэдэн тонн цаас хэмнэлээ, төсвийн зардлыг хэмнэлээ, хүнд суртлыг арилгалаа энэ тэр гээд тайлан хүртэл гаргаж байв шүү.

Тэгээд мэдээж МАН гарч ирээд бүгдийг нь эргүүлсэн. Ямартаа сая нүүрсний хулгайн хэрэг илэрсний дараа хуулийнхан үзлэг хийх гээд очсон чинь худалдан авалттай холбоотой шийдвэр гаргасан бүх дарга нар нь баримтаа устгаад явчихсан байхав дээ. Өмнө бол сайдын гаргасан тушаалаас авахуулаад худалдан авалтын гэрээ гээд бүх зүйл албажсан өдрөө шууд тухайн байгууллагын вэб сайтад нээлттэй байршиж, хүссэн иргэн орж харах боломжтой байх шаардлага тавьдаг байсан юм. Одоо ч тэр шаардлага хэвээрээ байх. Харин хэрэгжүүлдэг байгууллага нь л байхгүй болохоос биш. Н.Учрал сайдгүй бол “амбан явахгүй” ажил юм байх оо.

За тэгээд, Монголын ганц “цахим” хүн маань өчигдөр Эрүүл мэндийн сайдтай зэрэгцэж зогсоод /мэдээллийн сайтууд нь хүртэл цахим хүний зургийг заавал нийтлэх үүрэг хүлээдэг/ “Эмийн жорыг цахимаар олгодог болно, И-Монголиа дээр байршуулна” гэдэг мэдэгдлийг хийв. Шалтгаан нь “Жор бичиж байгаа эмч нарын бичгийн хэв муугаас болоод эмийн санч нар бичгийг нь гаргахгүй буруу эм өгөөд байна” гэнэ ээ. Эрхбиш нөгөөдүүл нь Н.Учрал бид хоёрыг бодвол латин цагаан толгойтой улс болохоороо жороо нэг юм уншчихна л даа. Эсвэл Н.Учрал гишүүний ажиллуулдаг эмийн санд л /хэрвээ тийм зүйл байдаг бол шүү дээ/ эм зүйч олддоггүй юм болов уу.

Аа, бас “Жорыг хуурамчаар үйлдэж, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, мансууруулах төрлийн бодис авсан гэмт хэрэг гарсан тухай цагдаагаас мэдээлсэн” гэжээ. Ингээд Н.Учрал сайд ЭМЯ, ХЗДХЯ хоёрын ажлыг нэг амьсгаагаар хийчихлээ. Браво!

Тэгсэн энэ хэвлэлийн бага хурлын дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа бас нэг мэдэгдэл хийсэн. 970 мянган ам.доллараар дөрвөн жил хийлгэсэн НДЕГ-ийн цахимжилтад гацалт гарсан тухай. Гацалт гарсан шалтгаан нь ачаалал ихэдсэнээс болсон гэнэ. “Нийгмийн даатгалын шинэ систем дээр байгууллагууд оны эхнээс эхлэн нэгэн зэрэг тайлангаа шивж оруулж байгаа учраас ачаалал их авч гацалт үүссэн. Хуучин систем хэвийн ажиллаж байгаа боловч 2024 оноос шинэ систем ажиллаж эхэлсэн” гэнэ. Зүгээр НДШ төлсөн мэдээллээ шивж оруулсан чинь систем нь гацаад эхэлсэн. Тэрийг ачаалал ихэссэн гэж байгаа юм байна. Тэр гацалтыг нь засах гээд “IT Zone”-ийн ажилчид НДЕГ-ын хурлын зааланд байрлачихсан байгаа. Ийм л нэг “цахимжилт” манайд яваад байна даа.

Н.Учрал сайд Солонгост эмчлүүлж байгаад эргэн ирэхдээ “Эргэн ирсэн минь” гэдэг намтрын номтой ирсэн. Тэр номдоо энэ тухай бичсэн байх. Нойр булчирхайн хагалгаагаа Монголд хийлгээд, эмийн эмчилгээгээ Солонгост хийлгэсэн. Манай антибиотекууд үйлчлэхгүй, маш чанаргүй байснаас болоод эдгэрэлт удаан байсан, Солонгост очоод антибиотекоо солиод л дороо хөл дээрээ босоод ирсэн гэх билээ. Тэгэхээр Н.Учрал гишүүний эргэн ирэлт Эрүүл мэндийн сайд дээр "унасан" бол илүү дээр байсан ч юм бил үү. Тэгвэл ядаж хажуудаа зогсож байгаа С.Чинзориг сайд шиг “Д гепатитыг Буриад улсад эмчлүүлнэ” гэж балайрахгүй шүү дээ. Ядаж л Япон, Солонгос гэж ярина биз дээ.

Монголчууд лав сүүлийн 30 жил Орост эмчлүүлэхээр яваагүй. Тэр тусмаа Буриад руу. Солонгос, Япон, Турк, тэгээд бүр шаардлагатай бол Израйль улс руу явж эмчлүүлж байна. Тэгэхэд иргэдийнхээ сонгоогүй эмчилгээг иргэддээ тулгадаг Эрүүл мэндийн сайд байж болох уу? Энэ л Н.Учрал гишүүний ярих ёстой сэдэв байж магадгүй. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн юу дээр гэлээ...

Б.СЭМҮҮН

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.155)
    ИШШ ЧААВААС ТАНАЙ САЙТ ГЭЖ ЮМ ХИЙЖ БҮТЭЭДЭГ ХҮМҮҮСҮҮДРҮҮГЭЭ ДАЙРАХААС ӨӨР ЮМ АЛГАА ХАХА
    2024 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    голсон юм гол дээр гэгч болох вий ооосын анагаах ухаан дэлхийд тэргүүлдэг шүү? муусайн япон солонгосууд юу ч чадахгүй!
    2024 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна Уржигдар 18 цаг 38 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Уржигдар 17 цаг 59 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ Уржигдар 17 цаг 47 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа Уржигдар 14 цаг 54 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Уржигдар 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Уржигдар 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Уржигдар 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Уржигдар 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 2026-08-06 “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 2026-08-06 Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 2026-08-06 Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 2026-08-06 Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 2026-08-06 Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 2026-08-06 Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 2026-08-06 Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 2026-08-06 АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 2026-08-06 Месси 80 мянган евро хандивлажээ 2026-08-06 Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 2026-08-06
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эх... “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах з... Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ
Top