x

Хийгээгүй хэргийнх нь төлөө ял зэмд унагахыг тэвчиж чадахгүй ээ! ​

90 оны ардчилсан хувьсгалаар мөр зэрэгцэн жагсаж явсан зарим андууд маань өнөөдөр ардчилал, эрх чөлөөг "устгах тэмцэл"-д нэгдэн Дарангуйлалыг уухайлан дуудаж байна. 

Дорлигжав "ерөнхийлөгчийн засаглал" буюу "чанга гар" хэрэгтэй гэнэ. Энэ санааг дэмжих хүн цөөнгүй болсон нь Ерөнхийлөгч Баттулгын уулзалтын үеэр харагдаж байна. Манай олон партизанууд "чанга гар" хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгчөөс шаардангуй байна. Уг нь тэд 90 онд "төр төмөр нүүртэй" гэхэд маш их хилэгнэж талбай дүүрэн жагсаж байсан юмсан.

Ерөнхийлөгч Баттулга, одоогийн задарсан,нялхарсан, "дирко өмсдөг шахуу болсон" залуусыг цэргийн социализмын хүчээр хүмүүжүүлнэ гэнгүүт эцэг эхчүүд удтал нижигнүүлэн алга ташиж байна. Хүүхдүүдээ хүмүүжүүлж дийлэхгүй болохоор төрийн "чанга гар"-аар далайлгах нь. Уг нь 20 жилийн өмнө цэргийн хугацаат албыг нэг жил болгож, залуусын сурч боловсрох, бизнес эрхлэх бололцоог олгоно гэхэд эцэг эхчүүд дуртай байсан юмсан.

Дорлигжав, Баттулга нар, ардчилал, эрх чөлөө хүссэн нийгэмд нь хүргэсэнгүй гэж үздэг болсон юм байх аа. Үүгээр зогсохгүй ардчиллыг өнөөгийн нийгмийн завхралын шалтгаан гээд "бодчихож".

Ардчиллаас "буцах"-аар шийдсэн Дорлигжав, Баттулга тэргүүтэй партизануудыг хараад, 28 жил зүхэл, хараалын үгээ барж суусан хөгшин коммунистууд бөөн баяр! Хөгшин коммунистуудын хараал, зүхэлд "өлгийдүүлж" өссөн залуу коммунистууд бөөн баяр!

Зөвлөлтжсөн үндэсэрхэг үзэлтэн, "моодорхог" хас тэмдэгтнүүд бөөн баяр. Хүргэнээ хятадаар ярьсных нь төлөө хутгалж "гэдсийг нь хүүлж" алсан нөхөр Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдаад бөөн баяр! Бас болоогүй ардчилагчдын эсрэг "террор" явуулах сүлжээ байгуулна гээд солиорч сууна. Коммунистуудын терророос айгаагүй ардчилагчдыг айлгана гэж бодоод байгаа юм уу? Чааваас!

Мазохизм, садизм хосолсон захиргаадалтаас авдаг таашаалаа санасан "бага дарга" нар бөөн баяр! Дээдэхдээ зад загнуулж авдаг таашаал нь мазохист, доодхоо зад дээрэлхэж авдаг таашаал нь садист байсан юм, захиргаадалт чинь! 

Ардчиллын дайснууд Ардчилалыг хийгээгүй хэргийнх нь төлөө ял зэмд унагаж буйг Дорлигжав, Баттулга нар ойлгохгүй царайлаад, "хийтэй этгээдүүд"-ийг өөгшүүлээд байгаагийн цаад зорилго юу юм бол?!

Төр нь коррупци, авлигад нэвт автчихсан үед "чанга гар"-тай болно гэдэг чинь "чанга дээрэмчин","эрх мэдэлтэй тонуулчид"-ын засаглал тогтоно гэсэн үг. Авлигатай төр, чанга гар хоёр нийлэхээрээ "ДЭЭРЭМЧДИЙН ДАРАНГУЙЛАЛ" болдог!

Ли Куан Ю "Азийн орнуудын удирдагчдын шунал, авлига, ёс суртахууны доройтлыг хараад бидний дотор муухайрч байлаа" гэж дурссан байдаг. Дорлигжав биш юмаа гэхэд Баттулга үүнийг уншсан байлгүй.

Өнөөгийн нийгмийн завхралд Ардчилал ямар ч буруугүй! 

Социализм нийгэмчлэн хураачхаад байсан монгол хүний эрх, эрх чөлөөг Ардчилал эргүүлэн өгсөн юм. Ингэхдээ, эрх чөлөөтэй хүмүүсээс бүрдэх нээлттэй нийгэм өөрийнхөө алдаа онооноосоо суралцан улам бүр төгөлдөршиж, сайжирч байдаг зүй тогтолтой гэдэгт итгэж найдсан юм. 

Түүнээс биш "диваажин"-д хүргэж өгнө гээгүй. Олдсон эрх чөлөөгөө ашиглан тууштай хичээл зүтгэлийнхээ үйлээр хүмүүс, өөрсдөө тэр сайн нийгмээ бүтээх замыг л нээж өгсөн.

Гэтэл хүмүүс мөнөөх олдсон эрх, эрх чөлөөг арилжааны зүйл болгочихсон. Сонгох эрхээ худалддаг болсон. Итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэх эрхээ борлуулдаг болсон. Шаардах, хянах эрхээ үнэ хүргэдэг болсон. Жагсах, цуглах эрхээ зардаг болсон. Хэвлэн нийтлэх эрхээ захиалагчдын хөлсөнд өгдөг болсон. Сүүлдээ уур бухимдлаа үнэ тохиролцож байх шив дээ! 

Ер нь зарахгүй эрх, эрх чөлөө гэж бараг үлдээгүй. Хүн салшгүй эрхээ "бие" мэт үнэлдэг болсон.

Иргэд нь ардчиллаар олдсон салшгүй эрхээ үнэлээд эхлэнгүүт олигархууд үнэ хаялцан аваад эхэлсэн. Одоо, саналаас нь авхуулаад уур бухимдал хүртэл бүгдийг нь худалдаж авдаг болсон. Ийнхүү олигарх болоод "саналаа үнэлэгч"олон түмний хооронд клиентлист буюу "нууц амраг"-ийн холбоо тогтсон.

Энэ нуудгай явдлын уршгаар нийгэм завхарчхаад байгаа юм. Ардчиллаас болоогүй!

Олигарх, олон түмний нуудгай явдлын гайгаар, сонгууль бүрд олигархууд ялж байгаа шүү дээ! Ялсан олигархууд гарч ирээд төрийн эрх мэдлээр бизнес хийн улам бүр баяжиж байгаа биз дээ! Төрөөс олсон мөнгөөрөө эргээд дараагийн сонгуулиар сонгогчдын саналыг үнэ хаялцуулан худалдаж аваад ахиад ялж байгаа биш үү?!

Ахиад ялмагцаа төсвийн мөнгө, уул уурхайн баялгаа булаацалдан бие биеэ "ална хядна" гээд ичих ч үгүй УИХ-ын индэр дээрээс орилолдож байгаа биз дээ! Төр нь хүүхэд, залуустаа "нарсныхны ёс суртахуун"-ыг үлгэрлэн үзүүлж ичихгүй заваарч байгаа биз дээ!

Улстөрчдийн ичгүүр сонжуургүй байдал л энэ нийгмийг завхруулж байгааг үнэндээ бүгд мэдэж байгаа шүү дээ! Монголд "дээдэс нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй" гэдэг л болж байгааг бүгд харж байгаа шүү дээ!

Ардчилал, үүнд ямар ч хамаагүй. Ардчилал монголчуудад эрх, эрх чөлөөг өгсөн. Түүнийг яаж ашиглах нь монгол хүний хариуцлага!

Ардчиллыг хийгээгүй хэргийнх нь төлөө ял зэмд унагахыг тэвчиж чадахгүй! Ардчиллыг үндэсгүй буруутгаж "ДЭЭРЭМЧДИЙН ДАРАНГУЙЛАЛ" тогтоохыг зөвшөөрөхгүй!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 59 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 2 цаг 22 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2 цаг 48 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 5 цаг 38 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 7 цаг 14 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 7 цаг 22 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 11 цаг 2 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 11 цаг 15 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 11 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 11 цаг 53 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 12 цаг 7 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 12 цаг 18 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 39 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 12 цаг 45 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 13 цаг 20 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 13 цаг 38 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 13 цаг 50 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 58 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top