x

Монголын шүүгчдийн “буруу дэвэлт”

Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд дэлгэгдсэнээс хойш хагас сар өнгөрсөн ч сэдэв хуучрах яагаа ч үгүй байна. Анх удаа дэлгэгдэж буй шүүгчдийн байр, машин, хадгаламжийг тойроод толгойтой болгон шуугихаас гадна хэвлэлийнхэн ч байж болох бүхий л өнцгөөс хардаж, ухаж төнхсөөр өдий хүрэв.

Анзаарагдаж байгаа зүйл гэвэл шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгч, шүүхийг олон нийтийн хурц хараа бүчиж, хэвлэл ч хардах эрхээ эдлэх шиг эдэлж байгаа нь эрүүл, зөв үзэгдэл. Нийгмийн сүлжээн дэхь шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн сэтгэгдэл дор дугаар хорооны иргэн “Манай хөрш шүүгч. Маньтайгаа адилхан гамбираа хайраад хиншүүтэй амьдардаг. Энэ хүн хэзээ ч хэдэн зуун саяын хадгаламж, олон байртай болох үндэслэлгүй” гэж байгаа нь хамгийн том хяналт юм.

Нөгөө талаар, өөрсдийнх нь хөрөнгө орлогыг тойроод нийгэм даяар талцал өрнөж байхад шүүгчид хэрхэн хүлээж авч байна вэ гэдэг анхаарал татсан асуудал. Мэдээж, “Тамирын голын мөсийг долоох шахам байж” гэдэг шиг насаараа хурааж хумьсан хэдийг нь гэнэтхэн нэг өглөө түмэнд дэлгэхэд дуртай шүүгч байхгүй. Энэ бол хүний л араншин. Тиймдээ ч шүүгчдийн хувьд “шок” болохоор зүйл байсан нь мэдээж. Бидний өр, зээлийг ил болголоо хэмээн сандралдаж өргөх бичиг, мэдэгдэл гаргахдаа ч тулсан сураг чих дэлссэн.

Гэвч УДШ-ээс Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-д явуулсан бичиг, Шүүгчдийн хорооны гараагүй мэдэгдлийг эс тооцвол “шалгалтанд” унасангүй. Бас ч гэрэл гэгээ байна гэж харууштай. Шүүгчдийн хөрөнгө, хогшлыг дэлгэх нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлнө гээд орилолдвол балрах нь тэр.

Харин Х.Нямбаатар гишүүний ярилцлагаас үүдэн УДШ-ээс ШЕЗ-д явуулсан албан бичигт “...илэрхий хууль зөрчиж байна” гэж дүгнэсэн нь шүүгч аливаа асуудалд төв голч байж, урьдчилж санал бодлоо илэрхийлэх ёсгүй гэсэн зарчмыг зөрчиж, хэрэв энэ асуудлаар шүүхэд маргаан өрнөвөл УДШ-ээс гарах шийдвэр аль хэдийнэ тов тодорхой болжээ гэсэн үг. Энэ бол шүүхийг /тодорхой хэлбэл УДШ-ийг/ муухай харагдуулсан том факт. 

Мөн Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны эзэндээ очоогүй мэдэгдэлд “...Монгол Улсын нийт шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим сүлжээнд байршуулж, хууль зөрчин, шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдалд бусдаас нөлөөлөх, шүүгчийг цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэх, доромжлох нөхцлийг бүрдүүлсэн үйлдлийг хийж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ эсрэг үйл ажиллагаа явууллаа” хэмээн буруутгажээ.  Мөн ШЕЗ-ийг байр сууриа илэрхийлэхгүй, шүүх эрх мэдэл, шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагаа явуулахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ бол дараагийн муу факт.

Энэ хоёрыг эс тооцвол Монголын шүүгчид бас ч гэж овоо л байна.

Б.СЭМҮҮН

   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 3 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 41 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 17 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 25 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 5 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 18 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 26 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 56 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 10 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 21 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 42 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 48 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 23 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 41 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 53 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 1 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top