x

Хот "хаягжилт хариуцсан" сайдтай болов. Хотын даргад хийх ажил үлдэв үү?

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өчигдөр өөрийн твиттер хуудсаар нэгэн сонирхолтой жиргээ хийснийг мэдээллийн бүх сайтууд онцлов. Тэр “Ертөнцийн зүгээр ярьдаг улс Монголоос өөр үлдсэнгүй” гэсэн “маш зоригтой” мэдэгдлийг хийж, нийслэл хотын хаягжуулалтын ажлыг өөр дээрээ авсан байна.

Ингэхдээ “Шуудангийн үйлчилгээ, хувь хүн, албан байгууллага, орон сууц, байшингийн хаяг хоорондоо огт зөрөхгүй, тодорхой стандарт хаягтай байх ёстой. Гадны жуулчид байтугай иргэд нь очих газраа олох гэж оньсого таахтай адилхан байна. Хаягжилтын асуудлыг шийднэ гээд хэдэн арван жил ярьж, олон хууль, дүрэм, журам боловсруулсан ч асуудлаа шийдэхгүй байна” хэмээн дүгнэж, БХБЯ-тай хамтран хаягжилтыг цэгцлэх ажлыг эхлүүлснээ зарлажээ.

Гэвч, хуулиараа бол хаягжилтын ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хариуцуулсан байдаг. (Хаягжуулалтын тухай хуулийн 4.10) 2019 онд баталсан Засгийн газрын 325 дугаар тогтоолоор “улс, аймаг, нийслэлийн хэмжээний хаягийн мэдээллийн сан үүсгэх болон улсын чанартай авто замын дагуух суурьшил, тусгай хамгаалалттай газарт байгуулагдсан амралт, аялал жуулчлалын газар, тэдгээрийн барилга байгууламжийг тусгасан 1:1000-ны масштабтай байр зүйн зураг боловсруулах” ажлыг Барилга хот байгуулалтын сайд болон Геодези, зураг зүйн газарт үүрэг болгожээ.

Мөн УИХ-ын баталсан Хаягжуулалтын тухай хуулийн дагуу “харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд байрлах гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах, хаягийн тэмдэг тэмдэглэгээний ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Өөрөөр хэлбэл, зураг зүйн ажлыг БХБЯ, харин газар дээр нь хаягжуулах ажлыг нийслэл болон орон нутгийн захиргаа хариуцна гэсэн үг. Тэгээд дээрх бүх ажлыг хийхэд шаардагдах хөрөнгийг эх үүсвэрийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх үүргийг мөн л БХБЯ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга болон Сангийн сайдад хариуцуулсан байдаг.

Товчхондоо УИХ-ын баталсан Хаягжуулалтын тухай хууль болон хуулийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас баталсан тогтоолын аль алинд нь Цахим хөгжлийн яамны нэр алга. Хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамааралгүй гэсэн үг. Яамны харьяа болон салбар байгууллагууд дотор ч бас “нийслэлийг хаягжуулах” үүрэг хүлээсэн нэг ч байгууллага байхгүй.

Ер нь бол манайх шиг “Цахим хөгжлийн яам”-тай улс дэлхийн хаа нэгтээ байдаг эсэхийг мэдэхгүй юм. Мэдсэн, сонссоноос гэвэл хуучин цагт (социализмын үед) Шуудан холбооны яам гэж байсан, түүнээс нэлээд хожим буурин дээр нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг байгуулсан, тэр нь одоо ЦХХХЯ болоод явж байгаа.

Санаж байна л даа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын “Цахим үндэстэн” болох уриалгыг. Ковидын үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд томоохон шоу зохион байгуулж, түүнээсээ болоод “Даабл стандарт тогтоолоо. Иргэдээ гэрт нь хорьчихоод өөрсдөө шоу зохион байгуулж, халдвар тархаалаа” хэмээн нэг хэсэг шуугиулсан.

Ерөнхийдөө бол "улсаараа цахим больё, мэдээллийн технологийг хөгжүүлье, орон зайнаас үл хамааран ажил төрлөө явуулдаг болцгооё" гэлээ гэж ойлгосон. Яамны сайтад тавигдсанаар бол “олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, түхнологи, инновацийг хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох, цахим үндэстэн болох” зорилго тавьсан байгаа.

Тэгсэн чинь улсаараа цахим болохын оронд Цахимын яамтай болчихсон. (Бусад нь цахим биш гэсэн үг биз дээ) Тэр яам нь хотын ч ажлыг хийгээд, Барилгын яамны ч ажлыг хийх гэнэ. Цаадуул нь хаягаа тавиад л, Н.Учрал нь мэдээллийн сан руу шивж оруулаад л, нэг тиймэрхүү. 2000-аад онд анх сэтгүүлч болж байхад сонины сэтгүүлчид бүгд материалаа гараар бичдэг, тэрийг нь бичээч авч шивээд хэвлэлийн формат руу оруулдаг байлаа. Тиймэрхүү л юм төсөөлөөд явах шиг байна.

Сая Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхөд түгжрэл хариуцсан сайдыг хот дээр томилсон. Одоо хаягжуулалт хариуцсан бас нэг сайд нэмэгдлээ.  Энэ янзаараа сайд түгжрэлийг шийдэх биш, “сайд нарын түгжрэл” гэдэг юм хот дээр үүсэх төлөвтэй.

Хэрэв үнэхээр Цахим хөгжлийн сайдад хотын хаягжилтаас өөр хийх ажил олдохгүй байгаа юм бол яамыг нь татан буулгаад Холбооны яам болгочих хэрэгтэй. Тэгэхгүй бол яам байгуулаад арван сар өнгөрч байхад яамныхаа чиг үүргийг ч мэдэхгүй, хийх ажлаа ч ойлгоогүй л нэг хүн яваад байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 10 цаг 8 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 10 цаг 12 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 10 цаг 13 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 10 цаг 23 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 10 цаг 40 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 10 цаг 47 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 10 цаг 55 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 2 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 23 цаг 42 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Өчигдөр 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top