x

"Зарагдсан барааг буцаахгүй" гэж болох уу?

Хуульч зөвлөж байна 

“Зарагдсан барааг буцаахгүй”... Бидний хувьд энэ өгүүлбэр их танил санагдана. Учир нь ийм тэмдэглэгээтэй анхааруулгыг бид найман нэрийн барааны дэлгүүрээс эхлээд их дэлгүүрүүдийн лангууны хойноос ч амархан олж болно. Нөгөөтээгүүр чөлөөт зах зээлийн харилцаанд шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд бид олон зүйлд суралцсан ч бизнесийн харилцааны энгийн суурь ойлголтуудад суралцаж хэвшээгүйн энгийн нэг жишээ нь худалдан авагч, үйлчлүүлэгчид тус бичигтэй өдөр тутамдаа таардаг явдал юм.

Уг нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчид “хэрэглэгч та хаан” гэсэн үгийг уриагаа болгосон баймаар ч бодит байдал дээр эсрэг дүр зураг энд тэндгүй харагдана. Тоо хэмжээ, чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой худалдаа үйлчилгээ эрхлэгчид маань үе үехэн чанаргүй бараа нийлүүлчихээд “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн үгсээр халхавч хийж, хариуцлага хүлээхээс зайлсхийнэ. Тэгвэл тэдэнд ингэж хэлэх эрх бий юу?... Үүнд хариулт олох, хариултынхаа үндэслэлийг хэлэх ч амархан.

Хариулт нь: Мэдээж чанаргүй бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн тохиолдолд тэдэнд хэрэглэгчийн урдаас ийм тайлбар хэлэх эрх байхгүй...

Үндэслэл нь “Иргэний хууль” болон “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-иар тодорхойлогдоно. Зах зээлд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаж, бас нийлүүлж байгаа худалдаа үйлчилгээ эрхлэгчид үйлчлүүлэгчтэй харилцах, бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ баримтлах хэм хэмжээний суурь нь чухам дээрхи хоёр хуульд оршино. Бараа бүтээгдэхүүний доголдол буюу чанарын шаардлага хангаагүй байдал гэдэгт юуг ойлгох тухай Иргэний хуульд тодорхой зааж өгсөн /Иргэний хуулийн 251, 252-р зүйл, 214-р зүйл/ бөгөөд талуудын гэрээгээр харилцан тохиролцсон шаардлагыг хангаагүй, эсхүл гэрээгээр нарийвчилж тохиролцоогүй тохиолдолд наад захын тоо, хэмжээ, чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг “доголдолтой бараа, бүтээгдэхүүн” гэнэ.

Худалдагч ийнхүү доголдолтой бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн тохиолдолд худалдан авагч доголдлыг засан сайжруулах, үнийг буулгах, эсхүл барааг буцааж, төлсөн мөнгөө эргүүлж шаардах эрхтэй. Энэ эрх нь Иргэний хуулийн 254-р зүйл болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6-р зүйл 6.3 дахь хэсгээр баталгаажсан. Иймд тус хуулийн зохицуулалтыг дэлгэрүүлж харахад хангалттай бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6-р зүйлийн 6.3.4-т “доголдолтой барааны оронд тухайн төрлийн доголдолгүй бараагаар солиулах, эсхүл барааг буцаан өгч, үнийг тооцож авах” хэрэглэгчийн эрхийг баталгаажуулсан.

Нөгөө талаас тус хуулийн 12-р зүйлийн 12.5 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч нь чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар түүнийг буцаан авч үнийг хэрэглэгчид олгох” үүрэг болгосон зохицуулалтыг давхар хуульчилсан. Иймд худалдан авсан бараа бүтээгдэхүүн тань чанар, стандартын шаардлага хангаагүй, доголдолтой байгаа тохиолдолд лангуун дээр “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн бичиг байхаас үл шалтгаалан таньд худалдагч талд гомдлын шаардлага тавих эрх бий.

Гэтэл худалдагч таны шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, хууль ёсны ашиг сонирхолыг тань үл ойшоосон бол яах вэ?... Мэдээж энэ тохиолдолд танд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсэг, 12-р зүйлийн 12.1.1/2; мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8-р зүйлд заасны дагуу тухайн худалдаа үйлчилгээ эрхлэгчийн оршин байгаа /үйл ажиллагаа явуулж байгаа/ газрын иргэний хэргийн шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлэх боломж бий.    

Харин өөрт тулгарсан асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр яараагүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид хандаж гомдол гаргах тухай, цаашилбал Зөрчлийн тухай хуулийн 10.2-р зүйлд заагдсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн тухай худалдагч талд сануулж хэрэглэгчийн эрхийг зөрчсөн  хувь хүнийг 500,000 төгрөгөөр; аж ахуй нэгжийг 5,000,000 төгрөгөөр торгодог гэдгийг анхааруулаарай.

Веритас Партнерс хуулийн фирм. А.Өлзийсайхан

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Azzaya (185.79.102.7)
    Heregtei medelel orulsand bayrlalaa
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Azzaya (185.79.102.7)
    Heregtei medelel orulsand bayrlalaa
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 2 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 41 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 17 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 25 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 5 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 18 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 25 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 55 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 10 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 20 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 41 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 48 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 23 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 40 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 53 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 0 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top