x

"Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" тайван жагсаал болно

Бага насны хүүхдүүд хүчирхийлэл өртсөн хэргүүд шил дараалан гарч нийгмийн бухимдлыг маш ихээр  төрүүлж байна. Үүнийг эсэргүүцсэн иргэд хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг энэ сарын 31-нд орон даяар зохиох гэж байна.

Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдсэн байна.

Сүхбаатарын талбайд болох Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалд урлаг соёл, спортынхон нэгдэж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Нийгмийг цочроосон энэ хэргүүд хэрээс хэтэрч байгаад иргэд ихэд бухимдалтай байгаагаа илэрхийлж  "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал" Фэйсбүүк групп үүсгэж гурав хоногийн дотор 300 гаруй мянган гишүүнтэй болжээ.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин Н.Ялалт, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, жүжигчин найруулагч Б.Тамир, Ж.Алтаншагай, М.Баярбат, Люмино хамтлаг, Ice top  хамтлаг, дуучин A Cool, Энхсайхан, загвар өмсөгч С.Төгс зэрэг олны танил уран бүтээлчид, тамирчид нэгдэнэ гэдгээ илэрхийлсээр байна.

Тус тэмцэлд Улаанбаатар хотод байгаа иргэдээс гадна орон нутаг, гадаад амьдарч буй иргэд ч оролцохоо мэдэгдээд байгаа юм. 

Ой найман сартай хүүхдийг хүчиндсэн байж болзошгүй хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд хотод гарсан. Хэрэгт холбогдсон этгээдийг баривчилсан бол хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. 

Өнөөдөр хүүхдийг эндлээ гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж байгаа бөгөөд энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Хүүхэд эндээгүй. Эмчлүүлж байна. Шүүхийн шинжилгээний хариу гараагүй. Урьдчилсан байдлаар хүчиндсэн гэх дүгнэлттэй байна." гэжээ. 

Нийгэмд энэ мэт аймшигтай хэрэг удаа дараа гарч байгаад иргэд сэтгэл зовниж, хуулиа чангатгахыг шаардахаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг бүх нийтийн жагсаалыг зохион байгуулахаар болжээ.

Урьдчилсан байдлаар ирэх бямба гараг буюу гуравдугаар сарын 31-ний өдрийн 11 цагт товлоод байна.

Харин өршөөлийн хууль хүчирхийлэгчид үйлчилдэггүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Энэ нь ч зөв юм.

Бас нэг хэсэг нь “Аймшигт хэрэг гарах болгонд иргэд хэдхэн хоног хэрэгтнийг цаазал гэж бухимдаад чимээгүй болдог. Тиймээс одоо үйлчилж байгаа хуулиа чангалж, хууль бодитоор үйлчилдэг болгохын төлөө жагсъя” хэмээн уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 3 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 42 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 18 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 26 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 6 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 19 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 26 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 56 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 11 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 21 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 42 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 49 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 24 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 41 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 54 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 1 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top