x

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг хүлээн авч уулзлаа

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.07.05) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён С.В.Лавровтай дахин уулзаж байгаад баяртай байна гээд өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Монгол Улс нь цар тахлын хүнд нөхцөл байдалтай нүүр тулж, эдийн засгийн багагүй хүндрэл амссан ч уламжлалт найрсаг түнш ОХУ-тай харилцаагаа хэвийн үргэлжлүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ирснийг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг бид өнгөрсөн онд ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ үеэр Холбооны Зөвлөлийн дарга К.И.Косачёв тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, 100 жилийн ойн хүрээнд хүндэт зочноор оролцсон. Манай хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол парламент хоорондын хамтын ажиллагаа юм. Та өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны сүүлээр ОХУ-д айлчлах үеэрээ В.И.Матвиенко, В.В.Володин нартай нөхөрсөг уулзалтууд хийж, хоёр талын харилцаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны олон асуудлыг хөндсөн гэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Улсын Их Хурлын даргатай дахин уулзах боломж олдсонд баяртай байна гээд ОХУ, Монгол Улс хооронд парламент хоорондын хамтын ажиллагаа төдийгүй манай хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга ОХУ, ЗХУ-д төгсөгчдийн холбоог тэргүүлж, Эрхүүгийн Их сургуулийн дэргэд судалгааны төв байгуулахад манлайлан оролцсон нь манай хоёр улсын харилцааг улам баяжуулж байна. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комисс байгуулагдаж байгаа бөгөөд уг Комиссын Дүрмийг ойрын хугацаанд эцэслэж, бэлэн болгоно гэдэгт найдаж байна. ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин таны урилгаар ирэх намар Монгол Улсад айлчлах үеэр манай хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын Дүрмийг батлах, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдах төлөвтэй гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн Думын дарга эрхэмсэг ноён В.В.Володины Монгол Улсад хийх айлчлал нь манай хоёр улсын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурал болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Дүрмийг эцэслэн тохиролцож батлах, Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид энэхүү Комиссыг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хууль тогтоох чиглэлээр туршлага солилцох зэрэг олон чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллана гэдгийг тэмдэглэхэд таатай байна гээд ноён С.В.Лавровын Монгол Улсад хийж буй айлчлал амжилттай хэрэгжиж буйд баяртай байна гэв.

Уулзалтад монголын талаас УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын Тамгын газрын ГХХ-ийн дарга Ц.Жамбалдорж, оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн газрын захирал М.В.Захарова, ГХЯ-ны Азийн I газрын захирал В.Г.Зиновьев болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.162.214)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 11 цаг 27 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 11 цаг 31 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 32 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 11 цаг 41 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 11 цаг 58 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 12 цаг 6 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 12 цаг 14 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 21 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Өчигдөр 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Өчигдөр 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top